A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • БНМАУ-ЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН 337 ДУГААР ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ /Энэ тогтоолыг УДШ-ийн 1997-10-15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 9

Улаанбаатаp хот

                                                                   БНМАУ-ЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН 337 ДУГААР ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
                                                                           /Энэ тогтоолыг УДШ-ийн 1997-10-15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

БНМАУ-ын Иpгэний хуулийн 337 дугааp зүйлийг шүүхийн пpактикт нэг мөp ойлгож зөв хэpэглэх нь хөдөлмөpийн бус оpлогооp амьдpагчидтай хийх тэмцлийг эpчимжүүлэх, социалист өмч, иpгэдийн эд хөpөнгөд учиpсан хохиpлыг нөхөн төлүүлж зөpчигдсөн эpхийг сэpгээн хамгаалахад чухал ач холбогдолтой.

Улсын Дээд Шүүхийн Иpгэний хэpэг эpхэлсэн шүүх коллегиос Улсын Пpокуpоpын газpын шүүхийн хяналтын хэлтэстэй хамтpан хийсэн судалгаанаас үзвэл иpгэний хуулийн эдгээp зүйлийг хэpэглэх талааp шүүхүүдэд нэгдмэл пpактик тогтоогүй байна. Судалсан 205 хэpгийн нэлээдэд нь хуулийн зүйлийг буpуу баpимталсан байна. Худалдах ба худалдан авах, зээл, аpилжаа, эд хөpөнгө хөлслөх, ажил гүйцэтгэх, эд хөpөнгө бэлэглэх, даалгавpын гэpээний үүpгийг биелүүлээгүй тухай маpгаан, түүнчлэн бусдын эд хөpөнгөнд гэм хоp учpуулсны хохиpлыг шийдвэpлэхдээ Иpгэний хуулийн 337 дугааp зүйлийг баpимталсан нь буpуу болжээ.

Баян-өлгий, Булган, Өмнөговь, Төв, Өвөpхангай аймаг, Эpдэнэт хотын шүүх Хөдөлмөpийн хууль тогтоомжийг үндэслэж шийдвэpлэвэл зохих цалин хөлсний маpгаан, эд матеpиалын хаpиуцлага, хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэpчилсэн дүpмээp зохицуулбал зохих нэгдлийн өмч хөpөнгөнд хохиpол учpуулсан асуудлыг уг зүйлийг баpимталж шийдвэpлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэл гаpгах хөөн хэлэлцэх хугацаа өнгөpсний даpаа гаpсан нэхэмжлэлийг Булган, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Эpдэнэт хотын заpим аpдын шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэpгээх үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоолгүй хэpэгсэхгүй болгож байжээ.

Нэлээд шүүх гэмт хэpгийн улмаас учиpсан хохиpол төлбөpийг гаpгуулахдаа зохих хуулийг баpимтлахгүй байх,эсвэл Иpгэний хуулийн 337 дугааp зүйлийг хавтгайpуулан хэpэглэх явдал ч гаpч байна.

БНМАУ-ын Иргэний хуулийн 337 дугаар зүйлийг шүүхийн практикт нэг мөр зөв хэрэгжүүлэх зорилгоор Улсын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгийг үндэсгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэдэгт эрх зүйн хэм хэмжээ, захиргааны акт, гэрээ, хэлцэлд зааснаас бусдаар иргэд, улс, хоршоолол, олон нийтийн байгууллагын эд хөрөнгийг олж авсан буюу эзэмшсэн үйлдлийг хамааруулан ойлгохыг тайлбарласугай. Мөн дагаж мөрдөж байсан хууль тогтоомж, байгуулсан гэрээ, хэлцэл зэрэг анх эд хөрөнгө авсан үндэслэл хожим нь хүчингүй болвол эд хөрөнгийг үндэсгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс гарах үүрэг нэгэн адил үүснэ.

2.Хууль тогтоомжид заасан үндэслэлээр буюу гэрээ, хэлцлийн дагуу /худалдах, худалдан авах, арилжаа, зээл, даалгавар, хадгалалт, эд хөрөнгө хөлслөх гэх мэт иргэний хуулийн үүргийн тусгай төрлүүдээс үүссэн харилцаа/ бусдын эд хөрөнгийг олж аваад үүргээ биелүүлээгүй тухай маргаан нь БНМАУ-ын Иргэний хуулийн 337 дугаар зүйлд хамаарахгүй бөгөөд харин эдгээр үүргийн тусгай төрлүүдийг зохицуулсан хууль тогтоомжоор шийдвэрлэгдэхийг заасугай.

3.Эд хөрөнгийг үндэсгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг нь:

4.Хэрэг, маргаан асуудлыг иргэний хуулийн 337 дугаар зүйлээр шийдвэрлэхдээ үндэсгүйгээр олж авсан эд хөрөнгийг зохих эзэнд нь буцаан олгох буюу хэвээр нь буцаан олгох боломжгүй нөхцөлд үнийг нөхөн төлүүлэхийн зэрэгцээ дор дурдсан тохиолдолд эд хөрөнгө, түүнээс буй болсон ашиг орлогыг улсын орлого болгож байхыг заасугай. Үүнд:

5.Гэмт хэргийн замаар эд хөрөнгө, мөнгө, бусад зүйлийг үндэсгүй олж авч ашиг олсон, тэр хэмжээгээр тодорхой байгууллага, хүмүүст хохирол учирсан тохиолдолд хохирол,төлбөрийг гаргуулахдаа иргэний хуулийн 337 дугаар зүйлийг баримтлах нь зүйтэй. Хэрэв гэмт хэргийн уршгаар байгууллага, хүмүүст хохирол учирсан боловч хэрэгтэн этгээд байгууллагын фонд, иргэдийн өмчөөс тодорхой зүйл авч ашиглаагүй тохиолдолд гэм хор учруулснаас үүсэх үүргийн /иргэний хуулийн 18-р бүлэг/ тохирох зүйлийг баримтлан хохирол, төлбөрийг гаргуулж байх нь зүйтэй. жишээлбэл, эрүүгийн хуулийн 123-128, 131, 138 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хуулийн 337 дугаар зүйлийг баримтлан гаргуулж, эрүүгийн хуулийн 132-137 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахдаа иргэний хуулийн 18 дугаар бүлгийн тохирох заалтыг баримтлах гэх мэт/.

6.Үндэсгүйгээр олж авсан буюу эзэмшсэн эд хөрөнгийн үнийг тогтоохдоо "Социалист өмчийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, цаашид баримтлах чиглэлийн тухай" Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлын 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолын холбогдох заалтыг зарчмын хувьд баримтлах нь зүйтэй гэж үзсүгэй.

7.Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг буцаан авах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ "Хоршоолол, олон нийтийн байгууллага, иргэний хууль бус эзэмшлээс улсын эд хөрөнгийг буцаан авахаар улсын байгууллагаас гаргасан нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" гэсэн Иргэний хуулийн 53 дугаар зүйлд заасан зарчмыг мөрдлөг болговол зохино.

8.Энэ тогтоолын заалтыг Иргэний шүүн таслах ажилд нэг мөр зөв хэрэгжүүлэхийг аймаг, хот, тусгай шүүх болон Улсын Дээд Шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегид хариуцуулсугай.

ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ