A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ /Энэ тогтоолыг УДШ-ийн 2009-05-22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

                                                                             ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ
                                                                             /УДШ-ийн 2009-05-22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

Хэвлэх

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд материалын хохирлыг, хэрэг бүртгэх мөрдөн байцаах /цаашид "мөрдөн байцаах" гэнэ/ болон шүүн таслах ажиллагааны явцад шуурхай шалган бодитойгоор тогтоож нөхөн төлүүлэх нь төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн болн өмчлөх эрх, бусад ашиг сонирхлыг хамгаалах хууль ёсны арга хэрэгсэл юм.

Гэмт хэргийн улмаас учирсан эдхөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлж байгаа одоогийн байдлаас үзэхэд мөрдөн байцаах ажиллагаанд явцад иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тухай бүр тогтоохгүй орхих, яллагдагч, шүүгдэгч нарын болон иргэний хариуцагчийн хөрөнгийг олж илрүүлэн, шаардлагатай үед цаг алдалгүй битүүмжлэн нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авахгүй орхих, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийг эрх бүхий байгууллага, мэргэжлийн хүмүүсийн үнэлгээнд тулгуурлаж нарийвчлан тогтоолгүйгээр зөвхөн иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын үнэлгээг үндэслэн тогтоох, гэмт хэрэгтэй холбогдон гараагүй материаллаг бус зардлыг хохиролд хамааруулах, гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд болон иргэний нэхэмжлэгчид шүүхийн байцаалт хүртэлх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны аль ч үе шатанд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлан өгөхгүй орхигдуулах, нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд пркурор өөрийн санаачлагаар хохирол хүлээсэн этгээдий эрхийг хамгаалах арга хэмжээ авдаггүй дутагдал гарсаар байна.

Таслан шийдвэрлэх тогтоолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхдээ хуулийн зүйл, заалтыг хэрэглэхгүй орхих, шүүгдэгчийн гэм буруугаас хэдий хэмжээний хохирол учирсан,тэр нь ямар баримтаар нотлогдож байгааг тодорхой заадаггүй, шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд, хамтран хариуцагчдыг бүрэн татан оролцуулдаггүй явдал давтагдан гарч байна.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг эрүүгийн шүүн таслах ажиллагааны явцад зөв тогтоон шийдвэрлэж хуулийн этгээд, хувь хүний эд хөрөнгийн блон өмчлөх эрхийг хамгаалан хангах талаар хууль тогтоомжийн заалтыг нэг мөр зөв хэрэгжүүлэн биелүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийн 6 дугаар заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Мөрдөн байцаах байгууллага болон шүүх нь Гэмт хэргийн уршгаар хуулийн этгээд, хувь хүнд учирсан эд хөрөнгийн хохирлыг мөрдөн байцаах, шүүх таслах ажиллагааны явцад бүрэн шалгаж, бодит хохирлын хэмжээг үнэн зөв тогтоож, хэргийг шүүн таслах хуралдаанаар нөхөн төлүүлэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх тухай хууль, тогтоомжийн заалтыг биелүүлэх байхын тулд гэмт хэрэгт холбогдсон /үйлдсэн/ этгээдийн эд хөрөнгийг илрүүлэн тогтоож битүүмжлэн хамгаалах арга хэмжээг заавал авч байх ёстойг нийт шүүхэд заасугай.

2.Эд хөрөнгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэг нэг бүрийн иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарт ЭБШ хуульд заасан эрх, үүргийг албан ёсоор тайлбарлан өгөх, иргэний нэхэмжлэгчээр тогтоох,иргэний хариуцагч, гуравдагч этгээдээр татан оролцуулах тогтоол, захирамж гаргах,хохирлын хэмжээг үнэн зөв, бүрэн тогтоох тухай Монгол Улсын ЭБШ хуулийн52, 53, 54, 142, 143 дугаар зүйлийн заалтыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нэг бүр заавал хэрэгжүүлж байх ёстой.

3.Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ таслан шийвэрлэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэмт үйлдэл /эс үйлдэхүй/-ийн уршгаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хэдий хэмжээний, ямар үнэтэй эд хөрөнгийн хохирол учруулсныг тодорхой зааж, бүх төлбөрийн хэмжээг төгрөгөөр /мөнгөн илэрхийллээр/ тооцон тогтоож, хуулийн ямар зүйл хэсгийг баримтлан хохирлыг аль байгууллага иргэн, гуравдагч этгээдээс ямар хэмжээгээр нөхөн төлөх, нэхэмжлэлийг бүрэн буюу зарим хэсгий нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолд түүний хэмжээ, үнийн дүнг мөнгөн илэрхийлээр тооцож тодорхой зааж байсугай.

4.Гэмт хэргийн улмаас иргэд аж ахуйн нэгж, байгууллагад учирсан эд материалын хохирлыг ямар тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, шүүгдэгч /иргэн/ гуравдагч этгээд төлөх үндэслэл бий болж байгааг зөв тогтоох нь холбогдох хууль, тогтоомжийн заалтыг зөв хэрэглэх ач холбогдолтой болохыг нийт шүүхэд анхааруулсугай. Үүнд:

5.Гэмт хэргийн улмаас учирсан материалын хохирлыг дээрх үндэслэлээр аж ахуйн нэгж байгууллагаар төлүүлэхдээ гэм буруутай этгээдийг гуравдагч этгээдээр татаноролцуулж, түүнд төлбөр хариуцуулаагүй бол тухайн аж ахуйн нэгж байгууллага жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг албан ёсоор тайлбарлан өгч, энэ тухай шийдвэртээ ердийн журмаар дурьдаж байвал зохино.

6.Гэмт хэрэг санаатай үйлдсэний улмаас аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд эд материалын хохирол учруулсан бол шүүх учирсан бодит хохирлын хэмжээгээр гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

7.Тодорхой үйл явдал /факт/-ын улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад материалын хохирол учирсан боловч мөрдөн байцаах ажиллагааны явцад Монгол Улсын ЭБШ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 28 3, 4 5, 6 болон 196 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсоноос хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бол ЭБШ хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар эд материалын хохирлыг нөхөн төлүүлэх эсэх тухай асуудлыг шүүх прокурорын санаачлагаар шийдвэрлэх буюу иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхиж, иргэний журмаар, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдэнэ.

8.Монгол Улсын ЭБШ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 51 дүгээр зүйлд "Гэмт хэргийн улмаас нэр төр алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ" гэж заасан бөгөдө мөн хуулийн 142 дугаар зүйл /иргэний нэхэмжлэгчийг тогтоох/, 143 дугаар зүйл /иргэний хариуцагчаар татах/-үүдэд гэмт хэргийн уршгаар зөвхөн эд материалын хохирол хүлээсэн бөгөөд түүнийгээ нөхөн төлүүлэхээр шаардлага тавьсан, эсхүл "гэмт хэргийн уршгаар учирсанэд материалын хохиролыг хууль ёсоор хариуцвал зохих" этгээдүүд хамаарахыг тайлбарласугай.

10.Гэмт хэргийн улмаас хохирогч нь бие эрхтэн /гэмтэл/-ий хохирол хүлээсэн бол эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан шууд зардлыг болон хиймэл эрхтэн, түүнийг тавиулахтай холбогдон гарсан бусад зардал, хэрэв хохирогч нас барвал түүний оршуулах ажиллагаатай холбогдон гарсан шууд зардлыг шаардлагатай нотлох баримтуудыг үндэслэн тогтоож гэм буруутай этгээдээс гаргуулна.

11.Гэмт хэрэг үйлдлийн явцад олж авсан эд хөрөнгийг зах зээлийн үнээс илүү үнээр арилжиж борлуулан ашиг олсон бол уг эд хөрөнгийг, эд хөрөнгийг олох боломжгүй бол түүний үнийг хохирогчид олгож илүү олсон ашгийг улсын орлогод оруулахдаа Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсгийг давхар баримтална. Харин гэмт хэргийн замаар олж авсан эдхөрөнгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж ашиг олсон эсхүл зайлшгүй орох ёстой байсан бодит орлогыг хохирогч Иргэний хуулийн 155 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй.

12.Шүүх гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлыг нөхөн төлүүлэхдээ хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байвал дээд шатны шүүх алдааг засах бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж боолн энэ тогтоолын 6 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол төлбөрийн хэмжээг багасгах буюу ихэсгэх эрхтэй. Ийнхүү өөрчлөх явдал нь шүүгдэгчийн байдлыг илт дордуулах буюу хохирогчийн ашиг сонирхлыг ноцтой хөндөхөд хүрвэл прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдол гарсан тохиолдолод хэргийг анхан шатны шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болохыг заасугай.

13.Гадаад валютын хохирол учруулсан гэмт хэргийн хохирлын төлбөрийг төгрөгөөр тооцож гаргуулахдаа гэмт хэрэг үйлдсэн өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно.

14.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлд ихээхэн нөлөөлдөг тул хэрэг үйлдсэн өдрийн зах зээлийн ханшаар хохирлын хэмжээг тогтоож байхыг заасугай.

15.Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын /хуучин нэрээр/ 1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Гэмт хэргийн уршгаар учирсан материалын хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн заалтыг зөв хэрэгжүүлэх тухай" 44 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Н.ТӨРБАТ