- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ДЭЭД ШҮҮХИЙН ЗАРИМ ТАЙЛБАРУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1997 оны 6 сарын 18 өдөр
№ 248
Улаанбаатар хот
ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нэг. Монгол улсын Дээд шүүхийн болон Дээд шүүхийн Бүгд хурлын дараахи тогтоолд доор дурьдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
1. "ЭБШ хуулийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх талаар зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 372 дугаар тогтоолын 9 дүгээр заалтын "Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн" гэснийг "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн" гэж;
2. "Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1984 оны 10-р сарын 3-ны өдрийн 37-р тогтоолын 9-р заалтын "34-р зүйлийн 9,10-д" гэснийг "34-р зүйлийн 12,13-д" гэж, 13-р заалтын "36"-р зүйлд зааснаар" гэснийг "44 дүгээр зүйлд зааснаар гэж, 18-р заалтын "30-р зүйлийг журамлан" гэснийг "37-р зүйлийг журамлан" гэж, "31-р зүйлийг журамлан" гэснийг "38-р зүйлийг журам гэж, 21-р заалтын "6-р зүйлийн 8-д зааснаар" гэснийг "6-р зүйлийн 5-д зааснаар" гэж, 19-р заалтыг "19. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэгтний хувийн байдлыг харгалзан үзэж, хуульд заасан үндэслэлээр таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, торгох зэрэг хорихоос өөр төрлийн буюу хуульд зааснаас хөнгөн ял хэрэглэх, шүүгдэгчид оногдуулсан үндсэн ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн боловч нэмэгдэл ялыг хэвээр үлдээх зэрэг шийдвдэрийг гаргаж болно." гэж;
3. "Эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх журмын тухай" Дээд шүүхийн 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэгийн 10-р заалтыг "10. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24-р зүйлийн 3 дахь хэсгийн 10-д заасан дагуу цаазаар авах ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолтой хэрэг Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанд шууд хэлэлцэгдэнэ" гэж,
Нэгийн 20-р заалтыг "20. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогсдоос хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасан Дээд шүүхийн шүүгч давж заалдах шатны шүүхийн магадлалд эсэргүүцэл бичих шаардлагагүй гэж үзвэл энэ тухайгаа гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ. Уг хэргийн талаар дахин гомдол гарвал хэргийг хянасан шүүгч Дээд шүүхийн Танхимын тэргүүн шүүгчид, гуравдахь удаагаа гомдол гарвал Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулна.
Шаардлагатай гэж үзвэл Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч, Ерөнхий шүүгч дахин хянагдаж байгаа хэргийг урьд хянаснаас өөр шүүгчээр уншуулж болно.
Ингээд эсэргүүцэл бичих шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагчид ерөнхий шүүгч зохих хариуг өгөх бөгөөд уг хэргийг түүнтэй зөвшилцөлгүйгээр дахин татаж хянах шаардлагагүй гэж үзнэ" гэж;
4. "Эрүүгийн хуулийн 74, 172.1-р зүйлийг нэг мөр ойлгон зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар тогтоолын нэгийн 8-р заалтыг "8.
Эрүүгийн хуулийн 172.1-р зүйлийн 1 дэх хэсэгт дурьдсан хилээр хууль бусаар нэвтрүүлсэн "Валют, валютын үнэт зүйл"-ийн үнийн дүн 50 мянган төгрөгөөс дээш бол гэмт хэрэг болох бөгөөд энэ хэмжээнээс доош бол мөн төрлийн зөрчилд хамаарна.
Харин энэ зүйлд нэрлэж дурьдсанаас бусад эд зүйлийг зөвхөн "их хэмжээтэй" гэдэгт 1 сая 500 мянга буюу түүнээс төгрөгийн үнэ бүхий эд зүйл хамаарна.
9-р заалтыг "9. Эрүүгийн хуулийн 172.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан "их хэмжээ" гэдэгт 1 сая 500 мянга буюу түүнээс дээш төгрөгийн үнэ бүхий эд зүйл хамаарна.
Харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт тусгайлан нэрлэж заасан зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь тухайн зүйлийн тоо, хэмжээ, үнийн дүнгээс хамаарахгүйгээр гэмт хэрэг болно" гэж;
5. "Ялтныг өвчний учир хугацааны өмнө ял эдлэхээс чөлөөлөх талаар хуулийн заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1972 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 71-р тогтоолын 5-р заалтын "... Хорих ангийг нутаг дэвсгэрийн хувьд харъяалах аймаг, хотын шүүх хэлэлцэн шийдвэрлэн" гэснийг "... Хорих ангийг нутаг дэвсгэрийн хувьд харъяалах сум болон сум дундын, дүүргийн шүүх шийдвэрлэнэ" гэж;
6. Энэ заалтад орсон 1992 оны 37 дугаар тогтоол нь Монгол Улсын Дээд Шүүхийн 1995 оны 390 дүгээр тогтоолоор хүчингүй болсон
7. "Гянданд ял эдлүүлэх, түүний дэглэмийг тогтоох талаархи хуулийн заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 106-р тогтоолын 1-р заалтын 2 дахь өгүүлбэрийг "Шүүх таслан шийдвэрлэх тогтоолдоо гянданд эдлүүлэх ялын нийт хугацаа ба дэглэмийг заана" гэж;
3-р заалтын "4 дэх хэсэг" гэснийг "4 дэх хэсэгт" гэж, "аль төрлийн засан хүмүүжүүлэх байгууллагын (колонийн)" гэснийг "аль төрлийн хорих ангийн" гэж, "Шүүхийн материалаар" гэснийг "Шүүхийн шийдвэрээр" гэж;
8. "Хүчиндэх болон түүнтэй ойролцоо төрлийн гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд шүүхээс баримтлах чиглэлийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолын 6-р заалтыг "Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасан "биеэ үнэлэх" гэдэг нь бусдаас шан харамж, хөлс авч хурьцал үйлдэхийг хэлнэ. Ийм зөрчилд захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа нэг жилийн дотор дахин ийм хэрэг үйлдсэн нөхцөлд гэмт хэргийн бүрэлдэхүүн бий болно. Бусдаас шан харамж, хөлс авч хурьцал үйлдэх явдлыг зохион байгуулж, орон байр, бусад нөхцлөөр хангасан этгээдэд энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ" гэж;
9. "Эрүүгийн хуулийн 270, 271, 272, 273, 274 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолын гурвын 8-р заалтын 2 дахь догол мөрийн, тавын 3-р заалтын "86-р зүйлийн В-ээр" гэснийг "86-р зүйлийн 2 дахь хэсгийн Д-гээр" гэж;
10. "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 287, 288-р зүйлийн заалтыг шүүхийн практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолын нэгийн " В" заалтын 4 дэх догол мөрийн "Улсын өмчид 100000-аас дээш төгрөгийн хохирол учрах" гэснийг "Харж хамгаалах ёстой өмчид үлэмж хэмжээний /550 мянгаас дээш төгрөгийн/ хохирол учрах" гэж;
11. "Байгал орчин, түүний баялгийг хамгаалах хууль тогтоомжийг практикт хэрэглэх асуудал, цаашид баримтлах чиглэлийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолын 7-р заалтын "а" хэсгийн 7 дахь догол мөрийг "Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "их хэмжээ" гэдэгт недр, алт, бусад үнэт металл, үнэт чулууг улсад тушаах журам зөрчсөнөөс 1.5 сая төгрөг буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг ойлгох нь зүйтэй" гэж,
7-р заалтын "а" хэсгийн 2 дахь догол мөрийн "БНМАУ-ын газрын хэвлийн хуулийн 58-р зүйлийн заалтыг зөрчсөн" гэснийг "Монгол Улсын Газрын хэвлийн тухай хуулийн заалтыг зөрчсөн" гэж;
7-р заалтын "б" хэсгийн "Газрын эдэлбэрийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн ойлголтод Газар эдэлбэрийн хууль тогтоомж зөрчсөнөөс 4000 төгрөгөөс дээш" гэснийг "Газар эдэлбэрийн хуулийг ноцтой зөрчсөн" гэсэн ойлголтод Монгол Улсын Газрын тухай хуулийн газар эдэлбэрийн талаарх заалт зөрчсөнөөс 550000 төгрөгөөс дээш" гэж;
7-р заалтын "д" хэсгийн 2 дахь догол мөрийн "2500 түүнээс дээш төгрөгийн" гэснийг "550000 төгрөг, түүнээс дээш" гэж;
7-р заалтын "е" хэсгийн 4 дэх догол мөрийн "4000 төгрөгөөс дээш" гэснийг "550000 төгрөг, түүнээс дээш" гэж;
7-р заалтын "ж" хэсгийн 1 дэх догол мөрийн "БНМАУ-ын ан агнуурын тухай хуулийн 18, 19-р зүйлд" гэснийг "Монгол Улсын Ан агнуурын тухай хуулийн 23-р зүйлд" гэж; "БНМАУ-ын Ан агнуурын хуулийн 16,17-р зүйлд" гэснийг Монгол Улсын Ан агнуурын тухай хуулийн 24, 25-р зүйлд" гэж;
7-р заалтын "ж" хэсгийн 3 дахь догол мөрийн "БНМАУ-ын Ан агнуурын хуулийн 21-р зүйлд" гэснийг "Монгол Улсын Ан агнуурын тухай хуулийн 4-р зүйлд" гэж;
7-р заалтын "ж" хэсгийн 5 дахь догол мөрийн "БНМАУ-ын Ан агнуурын хуулийн 25-р зүйлд" гэснийг "Монгол улсын Ан агнуурын тухай хуулийн 27-р зүйлд" гэж;
8-р заалтын "ж" хэсгийн "БНМАУ-ын Ан агнуурын хуулийн 25-р зүйл" гэснийг "Монгол Улсын Ан агнуурын тухай хуулийн 27-р зүйлд" гэж;
7-р заалтын "ж" хэсгийн 4 дэх догол мөрийн "5000 төгрөгөөс дээш" гэснийг "550000 төгрөг, түүнээс дээш" гэж;
8-р заалтын "г" хэсгийг "Байгаль хамгаалах хууль тогтоомж зөрчсөнөөс албан байгууллага иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол Монгол Улсын Иргэний хуулийн дөчин наймдугаар бүлгийн аль тохирох зүйлээр, Байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37-р зүйлд зааснаар төлбөр гаргуулна" гэж;
8-р заалтын "д" хэсгийг "ой мод устгах, гэмтээх буюу хууль бусаар огтлох, зөвшөөрөлгүй ашигласнаас учруулсан хохирлыг Монгол Улсын Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар нөхөн төлүүлнэ" гэж;
12. "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 37, 38-р зүйлийг шүүн таслах ажиллагаанд зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын1989 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 4-р заалтын "г" хэсгийн 2 дахь догол мөрийн "ял төлөвлөн" гэснийг "яллах дүгнэлт үйлдүүлэн" гэж;
13. "Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, цаашид баримтлах чиглэлийн талаар" Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 5-р заалтын "Эрүүгийн хуулийн 46-49-р зүйлд заасан" гэснийг "Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан" гэж;
6-р заалтын "6000 (зургаан мянга) төгрөгөөс дээш" гэснийг "300000 төгрөгөөс дээш" гэж;
17-р заалтын "БНМАУ-ын Иргэний хуулийн 320-р зүйлд зааснаар" гэснийг "Монгол Улсын Иргэний хуульд зааснаар" гэж;
/уг тогтоолын нэгдүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 2 дугаар заалтыг УДШ-ийн 2000.06.05-ны өдрийн 218 дугаар тогтоолоор, Хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг 1995.12.27-ны өдрийн 390 дүгээр тогтоолоор тус тус хүчингүй болгосон/
14. "Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, цаашид баримтлах чиглэлийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар тогтоолын дөрвийн 9-р заалтын 2 дахь хэсгийг "Эрүүгийн хуулийн 86-р зүйлд заасан гэмт хэрэгт шийтгэгдэж байгаа этгээдэд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32-р зүйлийг журамлан оногдуулна" гэж;
15. "Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн зарим гэмт хэргээс зөв ялгаж шийдвэрлэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13-р тогтоолын 5-р заалтын "ял төлөвлөх" гэснийг "яллах дүгнэлт үйлдэх", "ялын төлөвлөгөө" гэснийг "яллах дүгнэлт" гэж;
9-р заалтыг "Танхайрах гэмт хэрэг үйлдэх явцдаа засгийн болон олон нийтийн төлөөлөгчийг эсэргүүцэн хүч хэрэглэж хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар; Энэ үйлдлийнхээ явцад цагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах ардын нөхөрлөлийн гишүүний биед хүнд гэмтэл учруулсан буюу тэдний амь биед халдсан бол Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлээр давхар зүйлчилж нийлмэл хэрэгт хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Харин танхайрах явцдаа албаны болон олон нийтийн журамт үүргээ биелүүлж байгаа Цагдаагийн ажилтан, ардын нөхөрлөлийн гишүүнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 86-р зүйлийн 2 дахь хэсгийн аль тохирохоор зүйлчилнэ" гэж;
16. "Эрүүгийн хуулийн 44, 45 дугаар зүйлийн заалтыг зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 11 тогтоолын 4-р заалтын "ЭБШ хуулийн 6-р зүйлийн 3-т заасаг" гэснийг "ЭБШ хуулийн 6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан" гэж;
6-р заалтын 1 дэх хэсгийн "шүүхийн магадлалаар" гэснийг "шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар" гэж, 2 дахь хэсгийн "тогтоол, магадлал" гэснийг "тогтоомж, захирамж" гэж;
17. "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 277, 278, 279, 281 дүгээр зүйлүүдийг шүүхийн практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолын 8-р заалтын "Улсын Дээд шүүхийн цэргийн коллеги, Шүүхийн практик судлал, статистик, системчлэлын хэлтэст" гэснийг "Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Шүүх судлалын төвд" гэж;
2-р заалтын "Д" хэсгийг "Эрүүгийн хуулийн 278, 279-р зүйлийн "Цэргийн албан хаагч" гэдэгт зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, улсын аюулгүй байдлыг хангах байгууллага, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын цэргийн тангараг өргөсөн албан хаагч, офицер, улирагсад, жинхэнэ хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч, цэргийн үүрэгтэн хамаарна" гэж;
18. "Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх, түүнийг өөрчлөх буюу зогсоох талаархи хуулийн заалтыг зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 42-р тогтоолын 4-р заалтыг "Мөрдөн байцаагч гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах үндэслэлтэй гэж үзвэл ЭБШ хуулийн 396-р зүйлд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоол гаргана.
Шүүх энэ асуудлыг ЭБШ хуулийн 397, 398, 399, 400-р зүйлийг баримтлан шийдвэрлэнэ" гэж;
10-р заалтын "магадлал" гэснийг "тогтоол" гэж, 12-р заалтын "магадлалдаа" гэснийг "тогтоолдоо" гэж;
14-р заалтын " ЭБШ хуулийн 34 дүгээр зүйлийн 10-т" гэснийг "ЭБШ хуулийн 34 зүгээр зүйлийн 13-д" гэж;
18-р зүйлийн "Эрүүгийн болон цэргийн хэрэг эрхэлсэн шүүх коллегид" гэснийг "Эрүүгийн хэргийн танхимд" гэж;
19. "Хэлмэгдэгсдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх журам тогтоох тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаар тогтоолын "а, б, в" заалтыг нэгтгэн" 1.Онцгой болон тусгай комисс, аймаг, хот, цэргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, Дээд шүүхийн эрүүгийн болон цэргийн коллегийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, Дээд шүүхийн Бүгд хурлын тогтоолтой хэргийг Монгол Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцэл, дүгнэлт, Дээд шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн эсэргүүцлийг үндэслэн Дээд шүүхийн хуралдаан хэлэлцэнэ" гэж;
20. "Хорих ял шийтгүүлсэн этгээдийн ял эдлэх дэглэмийг зөв тогтооход анхаарах зарим асуудлын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2-р заалтын "а, б, в" хэсгийн "Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт" гэснийг "Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн в хэсэгт" гэж, 8-р заалтын "Эрүүгийн хэрэг эрхлэх болон цэргийн коллеги" гэснийг "Эрүүгийн хэргийн танхимд гэж;
21. "Онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцох тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолын 3-р заалтын "Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн а, б, в-д дурдсан" гэснийг "Эрүүгийн хуулийн 23-р зүйлийн 1 дэх хэсгийн "а, б"-д дурдсан гэж;
4-р заалтын "23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "г"-д заасан "хорих ял шийтгүүлж уг ялыг эдэлж байгаа гэдэгт" гэснийг "23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн а,б-д заасан хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа гэдэгт" гэж;
Мөн заалтын 2 дахь хэсгийн "хорих ял эдэлж байгаа гэдэгт" гэснийг "хорих ял эдэлж байхдаа гэдэгт" гэж;
6-р заалтын "ялын төлөвлөгөөний хавсралтанд " гэснийг яллах дүгнэлтийн хавсралтанд" гэж;
8-р заалтын "Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт" гэснийг "Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт" гэж;
12-р заалтын "Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт" гэснийг "Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт" гэж;
14-р заалтын "Эрүүгийн хэрэг эрхэлсэн болон Цэргийн коллеги, Шүүхийн практик судлал, статистик, системчиллийн хэлтэст" гэснийг "Эрүүгийн хэргийн танхим, Шүүхийн судлалын төвд" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
Хоёр. Монгол Улсын Дээд шүүхийн болон Дээд шүүхийн Бүгд хурлын дараахи тогтоолоос доор дурьдсан зүйл, хэсэг, заалт, өгүүлбэр, үгийг хассугай:
1. "Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1984 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаар тогтоолын тэмдэглэх хэсгийн 1 дэх догол мөр болон 1-р заалтаас "социалист" гэсэн үгий, 7 дахь догол мөрөөс "МАХН-ын Төв Хорооны 316-р тогтоолын үзэл санааны дагуу " гэсэн үгийг;
3-р заалтын 3 дахь хэсгээс "захиран тушаах болон", "буюу тухайн шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий" гэсэн үгийг;
2. "Эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх журмын тухай" Дээд шүүхийн 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 126-р тогтоолын нэгийн 17-р заалтаас "... буюу 327-р зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан давж заалдах шатны хуралдаанд прокурор оролцож байгаа тохиолдолд шүүгдэгч эсхүл, түүний өмгөөлөгчийг заавал оролцуулах заалтыг биелүүлээгүй" гэсэн хэсгийг;
3. Энэ заалтыг Улсын Дээд Шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 390 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
4. "Гянданд ял эдлүүлэх, түүний дэглэмийг тогтоох талаархи хуулийн заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаар тогтоолын тэмдэглэх хэсгээс "хууль, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн" гэсэн үгийг,
5. "Хүчиндэх болон түүнтэй ойролцоо төрлийн гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд шүүхээс баримтлах чиглэлийн тухай "Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолын тэмдэглэх хэсэг болон 1-р заалтаас "социалист" гэсэн үгийг;
6. "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 287, 288-р зүйлийн заалтыг шүүхийн практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолын нэгийн "в" заалтын 3 дахь догол мөрөөс "ЭБШ хуулийн 8-ын 1-р зүйлийг баримтлан" гэсэн үгийг;
7. "Байгал орчин, түүний баялгийг хамгаалах хууль тогтоомжийг практикт хэрэглэх асуудал, цаашид баримтлах чиглэлийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолын 7-р заалтын "е" хэсгийн 2 дахь догол мөрөөс "социалист" гэсэн үгийг,
7-р заалтын "а" хэсгийн 3 дахь догол мөрөөс "БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1983 оны 101-р тогтоолоор батлагдсан "Улсын Сорьц хяналтын дүрэмд тодорхойлсноор" гэсэн хэсгийг;
8-р заалтын "ж" хэсгийн "хууль бусаар агнасан ангийн олзворыг улсын бэлтгэлд тушаагаагүй бол хохирлыг мөн хуулийн 24-р зүйлд" гэсэн хэсгийг,
8. "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 37, 38-р зүйлийг шүүн таслах ажиллагаанд зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 4-р заалтын "в" хэсгээс "хөдөлмөрт заавал татан оролцуулахаар тэнсэх" гэсэн үг болон "24" гэсэн тоог,
Мөн заалтын "а" хэсгээс "хөдөлмөрт заавал татан оролцуулахаар хорих ялыг тэнссэн" гэсэн үгийг;
5-р заалтын "в" хэсгээс "олон нийтийн өмнө буруушаах" гэсэн үгийг;
9. "Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, цаашид баримтлах чиглэлийн талаар" Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34-р тогтоолын 17-р заалтын "БНМАУ-ын Иргэний хуулийн 320 –р зүйлд зааснаар" гэснийг "Монгол улсын Иргэний хуульд зааснаар" гэж өөрчлөн найруулж, 4-р заалтын 2 дахь догол мөрнөөс "социалист" гэсэн үгийг;
10. Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн зарим гэмт хэргээс зөв ялгаж шийдвэрлэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар тогтоолын тэмдэглэх хэсгийн 1 дэх догол мөрнөөс "МАХН, Ардын", "социалист", 3 дахь догол мөрөөс "аж байдлын социалист " гэсэг үгүүдийг;
11. Эрүүгийн хуулийн 44, 45 дугаар зүйлийн заалтыг зөв хэрэглэх тухай Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 7-р заалтын "буюу гурван жил хүртэл хугацаагаар нутаг заах, эсхүл уг нутгаас зайлуулах" гэсэн үгийг;
12. "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 277, 278, 279, 281 дүгээр зүйлүүдийг шүүхийн практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолын 1-р заалтын 2 дахь хэсгээс "цэргийн тусгай" гэсэн үгийг;
13. "Хорих ял шийтгүүлсэн этгээдийн ял эдлэх дэглэмийг зөв тогтооход анхаарах зарим асуудлын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2-р заалтаас, "Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйлүүдэд заасан журмыг баримталж" гэснийг;
14. "Онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцох тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолд орсон "рецидив" гэсэн бүх үгийг, 4-р заалтаас "хөдөлмөрт заавал татан оруулахаар хорих ялыг тэнссэн", "хэсэг, 24 дүгээр зүйлийн 4 дэх" гэсэн үгийг тус тус хассугай.
Гурав. Монгол Улсын Дээд шүүхийн болон Дээд шүүхийн Бүгд хурлын доор дурьдсан тогтоол, тогтоолын зүйл, хэсэгт, заалтыг хүчингүй болсонд тооцсугай:
1. "Насанд хүрээгүй хүмүүст хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг шүүхээс зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 43 дугаар тогтоол,
2. "Журам батлах тухай" Дээд шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоол, уг тогтоолоор батлагдсан "Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял эдлүүлэхэд хяналт тавих журам",
3. "Дамын худалдаа хийх гэмт хэргийг шүүхийн практикт зөв шийдвэрлэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр тогтоол,
4. "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 19.1-р зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350.1, 353.1-р зүйлийг шүүхийн практикт хэрэглэх зарим арга хэмжээний тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар тогтоол,
5. "БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 62-р зарлигийн 1 дүгээр зүйлийг хэрэглэх журмын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 38-р тогтоол,
6. "Социалист өмчийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа шүүхийн практикийн тухай" Улсын дээд шүүхийн Бүгд хурлын 1974 оны 5/11 дүгээр тогтоолыг биелүүлж байгаа явдлын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1975 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоол,
7. "Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын 1981 оны 45 дугаар тогтоолын зарим заалтыг өөрчлөн найруулах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 40 дүгээр тогтоол,
8."БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 63-р зарлигийг хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар тогтоол,
9. "Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 41а дугаар тогтоол,
10. "Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоол,
11. "Эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх журмын тухай" Дээд шүүхийн 1994 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаар тогтоолын 7,8,9,11,19 дүгээр заалт,
12. "Эрүүгийн хуулийн 74, 172.1 дүгээр зүйлийг нэг мөр ойлгон зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар тогтоолын нэгийн 4-р заалт,
13. "Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих талаархи хуулийн заалтыг хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар тогтоолын 6 дугаар заалт,
14. "Гянданд ял эдлүүлэх, түүний дэглэмийг тогтоох талаархи хуулийн заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаар тогтоолын 2 дугаар заалт,
15. "Эрүүгийн ял шийтгэлийг зөв оногдуулах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаар тогтоолын 13 дугаар заалт,
16. "Хүчиндэх болон түүнтэй ойролцоо төрлийн гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд шүүхээс баримтлах чиглэлийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолын 4. 5 дугаар заалт,
17. "Байгал орчин, түүний баялгийг хамгаалах хууль тогтоомжийг практикт хэрэглэх асуудал, цаашид баримтлах чиглэлийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолын 7 дугаар заалтыг "3" хэсэг,
18. "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийг шүүн таслах ажиллагаанд зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын "е" хэсэг, 5 дугаар заалтын "б" хэсгийн 3 дахь догол мөр,
19. "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 277, 278, 279, 281 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолын 6 дугаар заалт,
20. "Эрүү, иргэний байцаан шийтгэх хуулийг Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд нийцүүлэн хэрэглэх журмын тухай" Дээд шүүхийн 1993 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 8 дугаар тогтоолын 2, 3,4,5,6 дугаар заалт,
21. "С.Борд холбогдох хэргийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23 дугаар тогтоолын "... БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 135 дугаар зүйлд заасан өөр хүнд хор уршиг гэдэг ойлголтод онц их хэмжээний буюу 25000 төгрөгөөс дээш хэмжээний материалын хохирол хамрагдах ёстой гэж үзэв" гэсэн өгүүлбэр,
22. "Онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцох тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолын тэмдэглэх хэсгийн "үүнд" гэсний дараахи 4 дэх догол мөр, 2 дугаар заалтын 1, 2 дахь хэсэг, 4 дүгээр заалтын 3 дахь хэсэг, 5 дугаар заалт.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
Текст томруулах
A
A
A
