- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ДЭЭД ШҮҮХИЙН ЗАРИМ ТАЙЛБАРУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1997 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 399
Улаанбаатар хот
ОРУУЛАХ ТУХАЙ
1. "Мөнгөний хуваарь /масштаб/ өөрчлөгдсөнтэй холбогдуулан хууль тогтоомжийн зарим заалтыг хэрэглэх журмын тухай Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 2-р сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2-р заалтын "БНМАУ-ын хууль" гэснийг "Монгол Улсын хууль" гэж;
3. "БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 5-р сарын 31-ний өдрийн 46 дугаар тогтоолын 3-р заалтын "төлөөлөх хүнийх нь зөвшөөрлийг" гэснийг "харгалзан дэмжигч болон хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр" гэж;
6-р заалтын "БНМАУ-ын Иргэний хуулийн" гэснийг "Монгол Улсын Иргэний хуулийн" гэж;
4. "Гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас үйлдвэрийн газар, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 6-р сарын 1-ний өдрийн 48 дугаар тогтоолын 1-р заалтын "БНМАУ-ын Иргэний хуулийн III хэсэг, түүний дотор 143 дугаар зүйлийн" гэснийг "Монгол Улсын Иргэний хуулийн 17 дугаар бүлэг, түүний дотор 190 дүгээр зүйлийн" гэж;
13-р заалтын "БНМАУ-ын Иргэний хуулийн 144-147 дугаар зүйлд" гэснийг "Монгол Улсын Иргэний хуулийн 191-194 дүгээр зүйлд" гэж;
18-р заалтын "Иргэний хуулийн 143 дугаар зүйлтэй" гэснийг "Иргэний хуулийн 190 дүгээр зүйлтэй" гэж.
5. "БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийг хэрэглэх журмын тухай" 1991 оны 7-р сарын 8-ны өдрийн 65 дугаар тогтоолын 2-р заалтын 4 дэх мөрийн "ИБШХ-ийн" гэснийг "ИХШХШ тухай хуулийн" гэж;
4-р заалтын "Шүүгчийн тогтоолоор" гэснийг "Шүүгчийн захирамжаар" гэж;
6-р заалтын "ИБШХ-ийн 110,111 дүгээр зүйлийн" гэснийг "ИХШХШ тухай хуулийн 75 дугаар зүйлийн" гэж;
11-р заалтын "Иргэний хуулийн 45,46 дугаар зүйлд" гэснийг "Иргэний хуулийн 60,61 дүгээр зүйлд" гэж;
12-р заалтын "Иргэний байцаан шийтгэх хуулийн" гэснийг "ИХШХШ тухай хуулийн" гэж;
20-р заалтын "ИБШХ-ийн 278 дугаар зүйлийг" гэснийг "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийг" гэж;
21-р заалтын "БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх хуулийн 38 дугаар бүлэгт" гэснийг Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 40, 43, 44 дүгээр зүйлд гэж;
6. "БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн аж ахуйн нэгж байгуулах бүртгэх талаарх зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай "Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 7-р сарын 22-ны өдрийн 76 дугаар тогтоолын 2-р заалтын 4, 8, 9 дэх мөрүүдийн "БНМАУ-ын" гэснийг "Монгол Улсын" гэж;
6, 10, 12, 14-р заалтуудын "БНМАУ-ын хууль тогтоомж" гэснийг "Монгол Улсын хууль тогтоомж" гэж;
13-р заалтын "район" гэснийг "дүүрэг" гэж;
14-р заалтын "ИБШ хуулийн 111 дүгээр зүйлд" гэснийг "ИХШХШ тухай хуулийн 75 пугаар зүйл" гэж;
Мөн заалтын 3 дахь хэсгийн "ИБШХ"-ийн 83 дугаар зүйлд" гэснийг "ИХШХШ тухай хуулийн 71 дүгээр зүйлд" гэж;
15-р заалтын 2 дахь хэсгийн "БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх хуулийн" гэснийг "Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн" гэж;
16-р заалтын "БНМАУ-ын Иргэний хуулийн 26 дугаар зүйлд" гэснийг "Монгол Улсын Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд" гэж;
7. "Иргэний эрхийг хохироосон Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг шүүхэд хянан хэлэлцэх журмын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9-р сарын 25-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1, 5, 13-р заалтуудын "БНМАУ-ын Үндсэн хууль" гэснийг "Монгол Улсын Үндсэн хууль" гэж;
2-р заалтын "район" гэснийг "дүүрэг" гэж; "Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргаа" гэснийг "Засаг Даргын Тамгын газар" гэж;
4-р заалтын "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн" гэснийг "Монгол Улсын Эрүүгийн хуулийн" гэж;
8-р заалтын "БНМАУ-ын Иргэний хуулийн 318, 319 дүгээр зүйлд" гэснийг "Монгол Улсын Иргэн хуулийн 377, 378 дугаар зүйлд" гэж;
8. "БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 10-р сарын 26-ны өдрийн 105 дугаар тогтоолын 3-р заалт, 4-р заалтын 2, 3 дахь мөрийн "БНМАУ-ын" гэснийг "Монгол Улсын" гэж;
9. "Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хууль, намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай БНМАУ-ын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1992 оны 3-р сарын 13-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 6-р заалтыг "Хуулийн 9 дүгээр зүйлийн" гэснийг "хуулийн 11 дүгээр зүйлийн" гэж; мөн хэсгийн 8-р заалтын "хуулийн 10-р зүйлд" гэснийг "хуулийн 13-р зүйлд" гэж;
2 дахь хэсгийн 1,2,3,4,8-р заалтуудын "Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллеги" гэснийг "Иргэний хэргийн танхим" гэж;
Мөн хэсгийн 3-р заалтын "зохих байцаан шийтгэх ажиллагааг БНМАУ-ын ИБШ хуульд" гэснийг "зохих байцаан шийтгэх ажиллагааг Монгол Улсын ИХШХШ тухай хуульд" гэж;
Мөн хэсгийн 4-р заалтын "хуулийн 11 дүгээр зүйлийн" гэснийг "хуулийн 14 дүгээр зүйл" гэж;
Мөн хэсгийн 6-р заалтын "БНМАУ-ын Иргэний хуулийн 25-27 дугаар зүйлд" гэснийг "Монгол Улсын Иргэний хуулийн 28-31 дүгээр зүйлд" гэж;
Мөн хэсгийн 7-р заалтын "ИБШХ-д" гэснийг "ИХШХШ тухай хуульд" гэж;
10. "Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1992 оны 5-р сарын 1-ний өдрийн 30 дугаар тогтоолын 1-р заалтын "ИБШХ-ийн 183, 184 дүгээр зүйлд" гэснийг "ИХШХШ тухай хуулийн 144-146 дугаар зүйлд" гэж;
2-р заалтын "ИБШХ-ийн 183 дугаар зүйлийн" гэснийг "ИХШХШ тухай хуулийн 144 дүгээр зүйлийн" гэж;
4-р заалтын "БНМАУ-ын ИБШХ-ийн 184 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт" гэснийг "ИХШХШ тухай хуулийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт" гэж;
6-р заалтын "ЗХХ-ийн байгууллагад" гэснийг "Хорих байгууллагад" гэж;
11. "Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1993 оны 4-р сарын 21-ний өдрийн 40 дүгээр тогтоолын "тогтоол гүйцэтгэгч" гэснийг "шийдвэр гүйцэтгэгч" гэж;
12. "Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн ҮЭ-ийг бүртгэхтэй холбогдсон зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн 1994 оны 4-р сарын 28-ны өдрийн 36 дугаар тогтоолын 2-р заалтын "Иргэний хуулийн 18 дугаар зүйлд" гэснийг "Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
Хоёр. Монгол Улсын Дээд шүүхийн болон Дээд шүүхийн Бүгд хурлын дараахи тогтоолоос доор дурьдсан зүйл, хэсэг, заалт, өгүүлбэр, үгийг хассугай.
1. "Монгол Улсын Гэр бүлийн хуулийн зарим заалтыг шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1973 оны 12-р сарын 29-ний өдрийн 10/30 дугаар тогтоолын 2-р заалтын "СнЗ-өөс баталсан зааврыг удирдлага болгоно" гэснийг; 4-р заалтын "ИБШХ-ийн 174 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг" гэснийг;
2. "Хүүхдийн тэтгэврийг тогтоон гаргуулж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1984 оны 12-р сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолын 6-р заалтын "ЭБШХ-ийн 4-р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж байсугай" гэснийг;
3. "Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас хянах журмын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 4-р сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолын гарчиг, тогтоох хэсэг, 1, 2 дугаар заалт, 3-р заалтын 11 дэх мөр, 4-р заалтын 2 дахь хэсгийн 3 дахь мөр, 3 дахь хэсгийн 1, 4 дэх мөрөөс тус тус "тогтоол" гэснийг;
4. "Гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас үйлдвэрийн газар, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 6-р сарын 1-ний өдрийн 48 дугаар тогтоолын 6-р заалтын 3 дахь мөр, 7-р заалтын "а" хэсгийн 2 дахь мөр, 8 дахь мөрөөс "төлөвлөгөөт" гэснийг;
5. "БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийг хэрэглэх журмын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 7-р сарын 8-ны өдрийн 65 дугаар тогтоолын 4-р заалтын 3 дахь хэсэг болон 20-р заалтын эхний өгүүлбэрийг;
6. "БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн аж ахуйн нэгж байгуулах, бүртгэх талаарх зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 7-р сарын 22-ны өдрийн 76 дугаар тогтоолын 2-р заалтаас "төрийн эрх бүхий байгууллага нь улсын төвлөрсөн хөрөнгөөр санхүүжиж байгуулагдах улсын үйлдвэрийн газрын тухайд БНМАУ-ын Засгийн газар, түүнээс эрх олгосон яам, улсын хороо, тусгай газар болон бусад төв байгууллага, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгуулагдах Улсын үйлдвэрийн газрын тухайд тухайн орон нутгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргаа" гэсэн өгүүлбэрийг;
11-р заалтын "Улсын үйлдвэрийн газрын хувьд 42 дугаар зүйлийн 4 дэх хэсэг" гэснийг;
7. "Иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг шүүхэд хянан хэлэлцэх журмын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 2-р заалтын "Улсын хороо, тусгай газар" гэснийг;
7-р заалтын "прокурорт" гэснийг;
8. "БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 10-р сарын 26-ны өдрийн 105 дугаар тогтоолын 1-р заалтын "түүнчлэн аж ахуйн нэгж болон зохион байгуулагдаж, бүртгүүлсэн улсын үйлдвэрийн газрын эд хөрөнгөд үндэслэн төрийн буюу холимог хэлбэрийн өмчтэй аж ахуйн нэгж байгуулахад" гэснийг;
Мөн заалтын "40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт" гэснийг;
9. "Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1993 оны 4-р сарын 1-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 6-р заалтын "нам" гэснийг;
10. "ИХШХШ тухай хуулийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг зохицуулсан зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай" Дээд шүүхийн 1995 оны 3-р сарын 17-ны өдрийн 80 дугаар тогтоолын 21-р заалтын "түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 6-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэгдсэн захиргааны шийдвэр, оюуны үнэт зүйл бүтээх" гэснийг;
11. "Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1993 оны 4-р сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолын 3-р заалтын "229" гэснийг;
12. "Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах журмын тухай" Дээд шүүхийн 1993 оны 12-р сарын 27-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 4-р заалтын "энгийн магадлал бичихэд" гэснийг, 13-р заалтын "/тогтоол/" гэснийг, 23-р заалтын "шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг бүрчлэн тусгай бүртгэлээр" гэснийг;
1. "Монгол Улсын Гэр бүлийн хуулийн зарим заалтыг шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1973 оны 12-р сарын 29-ний өдрийн 10/30 дугаар тогтоолын 1, 18-р заалт;
2. "Эцэг тогтоож байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 12-р сарын 27-ны өдрийн 35 дугаар тогтоолын 4-р заалт;
3. "Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас хянах журмын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 4-р сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолын 6, 7, 8 дугаар заалт;
4. "БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 5-р сарын 31-ний өдрийн 46 дугаар тогтоолын 14, 16-р заалт;
5. "БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийг хэрэглэх журмын тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 7-р сарын 8-ны өдрийн 65 дугаар тогтоолын 3-р заалт:
6. "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1992 оны 5-р сарын 1-ний өдрийн 30 дугаар тогтоолын 2-р заалт;
7. "Монгол Улсын Татварын ерөнхий хууль болон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн 1996 оны 5-р сарын 31-ний өдрийн 167-р тогтоолын 5, 6-р заалт;
8. "Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах журмын тухай" Дээд шүүхийн 1993 оны 12-р сарын 27-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 18, 19-р заалт;
9. "Эрүү, Иргэний байцаан шийтгэх хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн хэрэглэх тухай" Дээд шүүхийн 1993 оны 7-р сарын 3-ны өдрийн 8-р тогтоол;
10. "Байгууллага хоорондын эд хөрөнгийн маргаантай нэхэмжлэлийн тухай" Дээд шүүхийн 1993 оны 10-р сарын 18-ны өдрийн 43-р тогтоол;
11. "БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1963 оны 68-р зарлигийн 3-ын 2 дахь хэсгийн заалтыг шүүхээс хэрэглэж байгаа практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1963 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9/30 дугаар тогтоол;
12. "Шүүхээс иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамж гаргуулж байгаа практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1971 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 7/22 дугаар тогтоол;
13. "Ачаа тээш тээвэрлэхээс үүссэн нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэхэд хууль тогтоомжийн зарим заалтыг хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр тогтоол;
14. "Шүүхээс иргэний хэргийг хянан хэлэлцэх үед гаргах энгийн магадлалын чанар, түүний хүмүүжүүлэх үр нөлөөг дээшлүүлэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1976 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоол;
15. "Орон сууц хөлслөн ашиглах эрхийн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1977 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар тогтоол;
16. Хэлцлийн анхны тохиролцоо, түүний гүйцэтгэлийн талаар БНМАУ-ын Иргэний хуулийн 30, 153-р зүйлийн заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1977 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоол;
17. Шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтэд тавих шүүгчийн хяналтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1978 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоол;
18. "Зохиогчийн эрхтэй холбогдсон маргааныг шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1980 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаар тогтоол;
19. "Иргэний хэргийг шүүх хуралд бэлтгэх ажлын чанарыг дээшлүүлэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар тогтоол;
20. "Тогтоол гүйцэтгэлийн ажиллагааг хойшлуулах, хэрэгсэхгүй болгох, албадан биелүүлсний зардал төлүүлэх тухай БНМАУ-ын ИБШХ-ийн /263, 264, 265, 267-р зүйлийн/ заалтыг шүүхийн практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1983 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар тогтоол;
21. "БНМАУ-ын Иргэний хуулийн 320 дугаар зүйлийг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1984 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоол;
22. Иргэний хэрэг үүсгэсэн прокурорын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1986 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 40 дүгээр тогтоол;
23. Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрээр зохицуулах маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн тухай Дээд шүүхийн Бүгд хурлын 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр тогтоол;
24. "БНМАУ-ын ИБШХ-ийн заалтыг зөв хэрэгжүүлэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 41 дүгээр тогтоол;
25. "Ойн фондод хохирол учруулагчдад материалын хариуцлага хүлээлгэх тухай хууль тогтоомжийг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаар тогтоол;
26. "Иргэний хуулийн 337 дугаар зүйлийг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар тогтоол;
27. "Цэргийн шүүхүүдээс иргэний хэрэгт шийдвэрлэх харъяалал тогтоох", "Улсад хохирол учруулсан цэргийн албан хаагчдын материалын хариуцлагын тухай" дүрмийг шүүхийн практикт хэрэглэх тухай Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоол;
28. "Гэм хор учруулснаас үүссэн маргааныг шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар тогтоол;
29. "БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн зарим зүйлийг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 2, 12, 18-р заалт;
30. Иргэдийн ажиллаж байсныг шүүхээс тогтоох журмын тухай Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дэх заалт; 2 дахь заалтын 3 дахь хэсэг;
31. "БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 63-р зарлигийг хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар тогтоол;
32. "Төлөөлөн нэхэмжлэлээс тэмдгийн хураамж гаргуулах, чөлөөлөх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 47 дугаар тогтоол;
33. "БНМАУ-ын Бага хурлын тухай хуулийн 19-р зүйлийн 4 дэх заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дүгээр тогтоол;
34. "Дээд шүүхийн Бүгд хурлын 1992 оны 15-р тогтоолд нэмэлт оруулах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1992 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр тогтоол;
35. "Аж ахуйн хэргийг ИБШ хуулийн дагуу хянан шийдвэрлэж байгаа тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1992 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар тогтоол;
36. "Өмч хувьчлалын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоол;
37. "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 52-р зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн 1994 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаар тогтоол;
38. Дээд шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоол;
39. "Гадаадын шүүхийн даалгавар, шийдвэр биелүүлэх, гадаадын шүүхээр даалгавар гүйцэтгүүлж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоол.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Р.ЖАМЪЯНЧОЙЖИЛ
Текст томруулах
A
A
A
