- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХОХИРООСОН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХИ ГОМДЛЫГ ШҮҮХЭД ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ЖУРМЫН ТУХАЙ

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1991 оны 9 сарын 25
№ 90
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХОХИРООСОН ТӨРИЙН
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ
ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЛААРХИ ГОМДЛЫГ ШҮҮХЭД ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ
ЖУРМЫН ТУХАЙ
3. БНМАУ-ын Ардын Их Хурлын 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн "БНМАУ-ын иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага,албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах хуулийг дагаж мөрдөх журмын тухай" тогтоолд зааснаар нам, олон нийт, хоршооллын бүх шатны удирдах /захиргааны/ байгууллагын иргэний эрхийг хохироосон үйл ажиллагааны талаарх гомдлыг шүүх хүлээн авч энэ хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Хэрэв нам, олон нийт, хоршооллын удирдах байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаа нь тухайн байгууллагын дүрмээр зохицуулагдах бөгөөд дотоод амьдралын асуудалтай холбоотой бол шүүх энэ хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж болохгүй.
5. Хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан "эрхээ бүрэн эдлэх боломжийг хууль бусаар хязгаарласан буюу алдагдуулсан" гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн бусад актаар иргэнд олгосон эрхийг нь бүрэн буюу хагасыг хассан, уг эрхийн баталгааг зөрчсөн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэл хамаарна. (УДШ-ийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан)
6.Хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаархи гомдлыг тэдгээрийн дээд шатны байгууллага хянан шийдвэрлэсний дараа буюу хянан шийдвэрлэж хариу өгөх хугацаа өнгөрсний дараа шүүх хүлээн авч шийдвэрлэнэ. Энэ зүйлд заасан дээд шатны байгууллага гэдэгт тухайн байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, албан тушаалтныг томилох, сонгох, тэдний гаргасан тушаал, шийдвэр, тогтоол, захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох эрх бүхий удирдах байгууллагыг ойлговол зохино.
7.Хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан "гомдол гаргах тусгай харьяалал заасан" гэдэгт хууль, хууль тогтоомжийн бусад актад зааснаар гомдлыг энэ хуульд зааснаас өөр журмаар шийдвэрлэж байхаар харьяалал тогтоосныг ойлгоно.
Байгууллага, албан тушаалтны хуульчилсан актад тодорхой бус тооны иргэн дагаж мөрдвөл зохих эрхийн хэм хэмжээ тогтоосон актыг ойлгох бөгөөд түүний талаарх гомдлыг шүүхэд бус холбогдох дээд шатны байгууллага, прокурорт гаргана.
8.Байгууллага,албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд материалын хохирол учирсан бол шүүх Монгол Улсын Иргэний хуулийн 377, 378 дугаар зүйлд зааснаар гэм буруутай албан тушаалтны ажилладаг байгууллагаас хохирлыг нэн түрүүн гаргуулж, байгууллагад учирсан хохирлыг буруутай албан тушаалтан болох 3 дахь этгээдээс хөдөлмөрийн хуульд зааснаар материалын хариуцлага хүлээлгэх журмаар нөхөн гаргуулах нь зүйтэй (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).
9.Хууль бус үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх явцад хариуцагч байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, гэм буруутай албан тушаалтан уг албан тушаалаасаа өөрчлөгдсөн нөхцөлд байгууллага, албан тушаалтны эрхийг залгамжилсан этгээдийг шүүх хариуцагчаар татан оролцуулах үүрэгтэй.
10.Байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар гаргасан гомдлыг шүүх шалгаад үндэслэлтэй гэж үзвэл байгууллага, албан тушаалтан ямар хуулийн заалтыг зөрчсөн болохыг шийдвэрийнхээ хянах хэсэг, иргэний хохирсон эрхийг сэргээх талаар байгууллага, албан тушаалтан ямар үүргийг хэдий хугацаанд гүйцэтгэвэл зохихыг тогтоох хэсэгт тодорхой зааж байвал зохино.
11.Хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан "шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн" гэдгийг гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтсон, байгалийн гамшиг тохиолдсон, албан томилолтоор явсан гэх мэт өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг ойлгоно.
Харин хууль мэдэхгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.
12.Байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэхгүйгээс иргэний эрх даамжран хохирно гэж шүүх үзвэл БНМАУ-ын ИБШ хуулийн 162-ийн 3 дугаар зүйлд зааснаар шийдвэрээ нэн даруй биелүүлэхээр гаргаж болно. Тэгэхдээ ИБШ хуулиар олгосон энэхүү эрхийг хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан уг үйл ажиллагааг түдгэлзүүлэхтэй зохистой уялдуулан хэрэглэвэл зохино.
13. Хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай хуулийн дагуу иргэдээс гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь шалгаж, шүүх хуралд зохигчид, оролцогсдыг бүрэн оролцуулж тухайн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэгтэй холбогдох дүрэм, заавар Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хууль, холбогдох хууль тогтоомжийн акттай хэрхэн нийцэж байгааг нягтлан судалж ийм зөрчил буюу уг хуулийн 8 дугаар зүйлд заасан бусад зөрчил илэрвэл тэдгээрийн шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авч байхыг шүүгчдэд даалгасугай. (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).
ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ШАРАВДОРЖ, Ж.ДАШДОРЖ
Текст томруулах
A
A
A
