- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ИРГЭДИЙН АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ШҮҮХЭЭС ТОГТООХ ЖУРМЫН ТУХАЙ

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1991 оны 04 сарын 20
№ 32
Улаанбаатар хот
ИРГЭДИЙН АЖИЛЛАЖ БАЙСНЫГ
ШҮҮХЭЭС ТОГТООХ ЖУРМЫН ТУХАЙ
БНМАУ-ын Тэтгэврийн хууль, "Ажилласан хугацааг тооцох журам" шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан иргэдийн ажиллаж байсныг шүүхээс тогтоох талаархи Дээд шүүхийн Бүгд хурлын удирдамж, тайлбарыг өөрчлөх шаардлагатай болсныг үндэслэн БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:
1.Иргэний ажиллаж байсныг тухайн байгууллагаас нь нөхөн тогтоох, Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолын 7 дугаар зүйлд заасны дагуу тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комисс шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд /байгууллагын архивт тухайн иргэний ажиллаж байсныг нотлох баримт олдохгүй байгаа г.м/ шүүхийн журмаар тогтооно. Шүүх иргэний ажиллаж байсныг тогтоохдоо БНМАУ-ын Тэтгэврийн хууль, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 119 дүгээр зарлиг, Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 234, 1987 оны 156, 1989 оны 254, 1990 оны 143, Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоол, "Хөдөлмөрийн гэрээ, байгуулсан, цуцалсан тухай шийдвэрийг сэргээн тогтоох буюу нөхөн гаргах журам" /ХНХУХорооны 1982 оны 323 дугаар тогтоол/, Тэтгэврийн материалыг үйлдвэр, албан газар, байгууллагаас бүрдүүлэх журмын тухай заавар" /ХНХУХорооны 1985 оны 215 дугаар тогтоол/ болон хууль тогтоомжийн актын зүйл, заалтын шаардлагыг чанд хангаж байх үүрэгтэй.
/Энэ заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
/Энэ заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
2.Ажиллаж байсныг тогтоох нотлох баримтад өөр ажилд шилжүүлсэн, ажлаас халсан, комиссын бүрэлдэхүүнд оруулж байсан арга хэмжээ авсан тушаал, ажлын цагийн бүртгэл, цалин хөлс авч байсан баримт /цалингийн цэс/ байгууллага, түүний дэргэдэх олон нийтийн байгууллагын удирдлагын цохолттой тэдгээрт гаргаж байсан өргөдөл, тэдгээр байгууллагын гишүүдийн хурлын ирцийн бүртгэл, олгосон тэтгэмж, тусламж, хурлын протокол, татвар хураалгасан баримт, ажил байдлын тодорхойлолт, байгууллагад байгаа хувийн хэргийн материал, иргэний баримт бичилтийн тодорхойлолт, тухайлбал хүн амын тооллого, ОСГ-ны хорооны бүртгэл, эмнэлгийн карт, эрүүл мэндийн дэвтэрт ажлын газрын тухай хийсэн тэмдэглэл, үйлдвэрийн газар, байгууллага, салбарын болон сум, хороо, район, орон нутгийн хот, аймаг, хот, улсын чанартай хурал, зөвлөлгөөнд сонгогдсон, баримт, тэдгээрийн мандат, урилга, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, хүндэт дэвтэрт бичигдэж самбарт зургаа тавиулсан тухай гэрчилгээ, байгууллага, иргэдтэй хийсэн хэлцэл, гэрээ гэх мэт бусад баримт байж болно.
Түүнчлэн тухайн иргэний тухай ажлын газрыг нь заан хэвлэлд нийтэлсэн мэдээг, зураг, хамт олонтойгоо авахуулсан зураг, явуулсан болон хүлээн авсан захидал, цахилгаан, илгээмжийн хаяг, эрүү, иргэн, аж ахуйн хэрэгт шүүгдэгч, хохирогч, зохигчид, гэрчээр оролцож гаргасан мэдүүлэг, тайлбар, тодорхойлолт, иргэний хэрэгт урьдчилан бэлтгэх шатанд буюу шүүх хурлын шинэчилсэн байцаалтад гаргуулсан гэрчийн мэдүүлэг зэрэг ажиллаж байсан хугацаагаа тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг нотлох бүх баримт орно.
/Энэ заалтын 3 дахь хэсгийг Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
3.Өргөдөл гаргагч ажиллаж байснаа нотлох баримтыг байгууллага, орон нутаг, салбарын болон улсын бүх архивт лавлагаа хийлгүүлэх замаар олж авах үүрэгтэй. Өөр аймаг, хотын нутаг дэвсгэрт оршдог архивын лавлагааг шүүх өөрийн даалгавраар гаргуулж болно. Архивын лавлагааг хийлгэхдээ зөвхөн ажилд авсан, халсан, ээлжийн амралт олгосон тушаал, тогтоол, захирамж төдийгүй энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан тухайн архивт байж болох баримтын талаар лавлагаа гаргуулж байх нь зүйтэй.
/Энэ заалтын 3 дахь хэсгийг Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
3.Өргөдөл гаргагч ажиллаж байснаа нотлох баримтыг байгууллага, орон нутаг, салбарын болон улсын бүх архивт лавлагаа хийлгүүлэх замаар олж авах үүрэгтэй. Өөр аймаг, хотын нутаг дэвсгэрт оршдог архивын лавлагааг шүүх өөрийн даалгавраар гаргуулж болно. Архивын лавлагааг хийлгэхдээ зөвхөн ажилд авсан, халсан, ээлжийн амралт олгосон тушаал, тогтоол, захирамж төдийгүй энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан тухайн архивт байж болох баримтын талаар лавлагаа гаргуулж байх нь зүйтэй.
4.Шүүх ажилчин, албан хаагчдын ажиллаж байсныг тогтоохдоо шийдвэртээ тухайн иргэн аль байгууллагад ямар ажил албан тушаалыг ямар хугацаагаар эрхэлж байсныг ажил, албан тушаал нэг бүрээр тодорхой зааж байвал зохино.
5.Шүүх иргэдийг хэдий хугацаанд ямар ажил ямар хугацаагаар эрхэлж байсныг тогтоох ба тухайн ажил хөдөлмөр эрхэлж байсан хугацаа нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох түүний дотор тодорхой нөхцөлд ажилласнаар тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход шаардагдах ажилласан хугацаанд орох эсэхийг зөвхөн хөдөлмөр нийгэм хангамжийн байгууллага шийдвэрлэнэ.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1980 оны 03 дугаар тогтоолын 10 дугаараас бусад заалтыг хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ШАРАВДОРЖ, Н.ТӨРБАТ
Текст томруулах
A
A
A
