A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ / Энэ тогтоолыг УДШ-ийн 2006-02-20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

                                                                            МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ 
                                                                / Энэ тогтоолыг УДШ-ийн 2006-02-20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгыг нэг мөр ойлгож хэрэглэх зорилгоор Улсын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэхдээ "мэргэжлээрээ ажилласан" гэдэгт дараах албан тушаалд ажилласан хугацааг оруулна;

1/бүх шатны шүүхийн шүүгч;

2/өмгөөлөгч,хуулийн зөвлөгч,хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор, нотариатч, арбитрч, кодификаторч;

3/Улсын Дээд шүүх, Шүүхийн Тамгын газар,хэлтэст мэргэжилтэн, зааварлагч, түшмэл, түүнээс дээш албан тушаалтан;

4/бүх шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,шийдвэр гүйцэтгэгч; (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

5/их, дээд болон түүнтэй адилтгах зиндааны бусад сургууль, түүнчлэн тусгай мэргэжлийн дунд сургуулийн хууль зүйн багш,хууль зүйн эрдэм шинжилгээний болон түүнтэй адилтгах судалгаа шиинжилгээний байгууллагын ажилтан, аспирантур, докторантурт суралцагч;

6/Улсын Их Хурал,орон нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллага,олон нийтийн байгууллагын хууль хэрэглэхтэй холбогдсон ажил эрхэлсэн албан түшаалтан;

2.Энэ тогтоолын 1-д зааснаас бусад албан тушаалд ажилласан тодорхой тохиолдол,мэргэжлээрээ ажилласан хугацаатай холбогдон гарсан маргааныг Иргэний байцаан шийтгэх хуульд заасан онцгой ажиллагааны журмаар шүүх шийдвэрлэж байна.

3.Мэргэжлээрээ ажилласан хугацааг тоолохдоо тухайн шүүгчид нэр дэвшигчийн хөдөлмөрийн дэвтэр,түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэх бөгөөд тасарсан эсэхийг харгалзахгүйгээр энэ тогтоолын 1,2 дугаар зүйлд заасан албан тушаалд ажилласан бүх хугацааг нэгтгэн бүтэн 12 сар бүрийг нэг жилд тооцно.

4.Хөдөлмөрийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан ажил,албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлыг мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулна.

5.Шүүгчид нэр дэвшигчийн насыг тогтоохдоо түүний иргэний паспорт,түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн төрснөөс хойшхи бүтэн 12 сарыг нэг насанд тооцно.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ДАШДОРЖ