- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1998 оны 10 сарын 22
№ 370
Улаанбаатар хот
ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ
ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
1. Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 29 дүгээр зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 2, 3, 5, 7, 9, 33 дугаар зүйлийн 9, 36 дугаар зүйлийн 5 дугаар хэсэгт заасан "үүсгэн байгуулагч" гэдэг нь боловсролын байгууллага байгуулах санаачилга гаргаж, үүсгэн байгуулах баримт бичгийг бүрдүүлж, дүрмийн санд оюуны болон биет хөрөнө оруулж, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж зөвшөөрөгдөн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр заагдсан, иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд байгуулах эрх бүхий төр, монгол улсын болон гадаад улсын иргэн, байгууллага, харьяалалгүй хүмүүс байна.
2. Боловсролын байгууллагыг төр, байгууллага, иргэн хамтран үүсгэн байгуулж болно. Энэ тохиолдолд үүсгэн байгуулагчид Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан гэрээг заавал байгуулсан байна. Гэрээнд үүсгэн байгуулагч нэг бүрийн оруулсан оюуны болон биет хөрөнгийн хэмжээ, ашиг хуваарилах, хариуцлага хүлээх зарчмыг тодорхойлсон байвал зохино.
3. Боловсролын байгууллагыг хэд хэдэн этгээд үүсгэн байгуулбал үүсгэн байгуулагч тус бүр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний "51-60" хувийн чухам хэдэн хувийг эзлэхээ гэрээндээ заасан байвал зохино. Харин үүсгэн байгуулагч нь нэг этгээд байвал "51-60" хувийн чухам хэдэн хувийг эзлэхээ дүрмэндээ заасан байна.
4. Үүсгэн байгуулагчийн эдлэх эрхийг бусдад шилжүүлэх, үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд шинээр өөр этгээд нэмж оруулах, үүсгэн байгуулагчийг бүрэлдэхүүнээс гаргах тухай асуудлыг үүсгэн байгуулагчид гэрээ болон дүрмэндээ заасны дагуу шийдвэрлэнэ.
5. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "удирдах зөвлөл" нь сургуулийн өөрийнх нь хамтын удирдлагын, орон тооны бус, төлөөллийн байгууллага бөгөөд хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Удирдах зөвлөл хуулийн этгээдийн эрх эдлэхгүй.
6. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "төлөөлөл" гэдгийг үүсгэн байгуулагч, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тухайн сургуулийн багш, суралцагчид, тэдгээрийн эцэг эх, тухайн сургуулийг төгсөгчдийн хуралдааны шийдвэрээр тухайн хамт олныг удирдах зөвлөлд төлөөлөхөөр сонгогдсон эрх бүхий этгээд гэж ойлгоно.
7. Үүсгэн байгуулагч төлөөллөө өөрөө буюу өөрийн томилсон төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлнэ.
8. Төрийн өмчийн боловсролын байгууллагуудын хувьд үүсгэн байгуулагч нь төр байх бөгөөд их сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйдвэрлэлийн төв, өөрийн шууд харьяа боловсролын бусад байгууллагын төрийн төлөөллийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дүүргийн сургууль, цэцэрлэгийн төрийн төлөөллийг дүүргийн засаг дарга, сумын сургуулийн төрийн төлөөллийг аймгийн засагдарга, смын болон багийн цэцэрлэг, багийн сургуулийн төрийн төлөөллийг сумын засаг дарга хэрэгжүүлнэ. Энэ зүйлд заасан эрх бүхий этгээд Төрийн төлөөллийг Иргэний хуульд заасан журмын дагуу итгэмжлэлд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлж болно.
9. Энэ тогтоолын 7 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
10. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хамт олны хурал"-ыг тухайн сургуулийн багш нар, суралцагчид, эцэг эхчүүдийн төлөөлөгчдийн тус тусын хурал гэж ойлгох бөгөөд дор дурдсан журмаар зохион байгуулна.
1/багш нарын хуралд, орон тооны багш нар оролцох бөгөөд тэдний 50-иас доошгүй хувь оролцсон бол хурал хүчинтэй болно.
2/суралцагчдын хуралд суралцагчдын 50-иас доошгүй хувь оролцсон бол хурлыг хүчинтэйд тооцно.
3/эцэг эхийн хуралд өдрийн ангид суралцагчдын эцэг, эх асран хамгаалагчид оролцох эрхтэй.
11. Олон багш, суралцагчидтай сургуульд багш нар суралцагчид, эцэг, эхчүүдийн хурлыг хэсэгчлэн хийж болно. Тэгэхдээ саналын дүнг нийт оролцогчдын саналын нийлбэрээр тооцож гаргана.
12. Багш нарын хурал, суралцагчдын хурал, эцэг эхийн хурлыг тухайн сургуулийн багш нарын зөвлөл, оюутны зөвлөл, эцэг эхийн зөвлөл зохион байгуулж хийлгэнэ.
13. Сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төгсөгчдөөс оруулах тухай асуудлыг төгсөгчдийн төлөөллийн байгууллагын хуралдаанаар, хэрэв тийм байгууллага байхгүй бол багш нарын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
14. Сургуулийн багш нар, суралцагчид, тэдний эцэг, эхчүүд, төгсөгчдийн төлөөлөгчөөр зохих хуралд оролцогчдын олонхийн санал авсан хүнийг сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсонд тооцно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ М.ДАМИРАНСҮРЭН
Текст томруулах
A
A
A
