- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ /УДШ-ийн 2009-03-31-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2000 оны 07 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 303
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
/УДШ-ийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан "...Улсын Их Хуралд суудал бүхий нам" гэдгийг Улсын Их Хурлын ээлжит болон нөхөн сонгуулиар нам дангаараа буюу намуудын эвслээс тодорхой иргэнийг нэр дэвшүүлж, тэр нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн намын гишүүнчлэлийг хадгалж байгаа буюу гишүүн бус этгээд нэр дэвшсэн намаасаа өөр намд элсээгүй тохиолдолд санал хураах хуудсанд нэр дэвшигчийн гишүүний нэрийг дэвшүүлж бичигдсэн намыг ойлговол зохино.
2.Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан "Улсын Их Хуралд суудал бүхий нам" гэсэн ойлголтыг тухайн хуульд өөрөөр заагаагүй бол энэ тайлбарын адилаар ойлгож байхаар тогтоосугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ
Текст томруулах
A
A
A
