- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 1988 ОНЫ 12 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН 34 ДҮГЭЭР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, 1997 ОНЫ 6 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН 248 ДУГААР ТО

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2000 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 218
Улаанбаатар хот
1997 ОНЫ 6 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН 248 ДУГААР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
1."Дээд шүүхийн зарим тайлбаруудыг хүчингүй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах тухай" Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолын нэгдүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 2 дугаар заалтын "300000 төгрөгнөөс дээш" гэсэн заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2."Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, цаашид баримтлах чиглэлийн талаар "Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 12-р сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлийн "300000 төгрөгөөс дээш" гэснийг "600000 төгрөгөөс дээш" гэж өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолыг 2000 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Д.ПУНЦАГ
Текст томруулах
A
A
A
