A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • НӨХӨРЛӨЛ, КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 30 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ /УДШ-ийн 2007 оны 27 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1998 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 474

Улаанбаатар хот

                                                        НӨХӨРЛӨЛ, КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 30 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
                                                                                /УДШ-ийн 2007-06-18-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

Хэвлэх

Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай:

1.Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "…үүсгэн байгуулагчдын боловсруулсан төслийг нийтэд /нээлттэй/ санал болгож, хувьцааны захиалга авах аргаар байгуулагдсан хувьцаат компани болон түүний хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд чөлөөтэй худалдах, өөрөөр хэлбэл, бусад хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд санал болгохгүйгээр хуралдах эрхтэй байна. Нийтэд /нээлттэй/ санал болгож, хувьцааны захиалга авах аргаар байгуулагдсан хувьцаат компани нь зөвхөн нийтэд худалдахаар хувьцаа гаргаж болно.

2.Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "…хязгаарлагдмал хүрээнд /хаалттай/ цөөн тооны этгээдээс хувьцааны захиалга авах" аргаар байгуулагдсан хувьцаат компани болон түүний хувьцаа эзэмшигч хувьцаагаа худалдах бол Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд санал болгоно. Хэрэв энэхүү саналын дагуу компанийн бусад гишүүд санал болгосон хувьцааг худалдан аваагүй бол хувьцааг нийтэд чөлөөтэй худалдаж болох бөгөөд энэ тохиолдолд уг компани "нээлттэй" болно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН