A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1997 оны 12 сарын 29

№ 524

Улаанбаатар хот

 ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

      Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын 1989 оны 51 дүгээр тогтоолын зарим заалтыг Дээд шүүхийн бусад тогтоолтой нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

      1. "Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын зарим заалтыг доор дурьдсанаар өөрчилсүгэй:

      5 дугаар заалтын: "Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бага бус гэм хор гэдэг ойлголтод… 2000-10000 хүртэл төгрөгийн хохирол…-ыг хамааруулж ойлгоно" гэснийг "Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бага бус гэм хор гэдэг ойлголтод… 50000-1500000 төгрөгийн хохирлыг ойлгоно" гэж;

      Тогтоолын 5 дугаар заалтын 2 дахь хэсгийн "Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнд хор уршиг гэдэг ойлголтод … 10000-аас дээш төгрөгийн их хэмжээний эд материалын хохирол учрахыг … хамааруулж ойлгоно" гэснийг "Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнд хор уршиг гэдэгт …1500000 төгрөгөөс дээш хэмжээний эд материалын хохирлыг ойлгоно" гэж;

      7 дугаар заалтын: "Эрүүгийн хуулийн 293 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бага бус гэм хор гэдэг ойлголтод …Цэргийн байгууллагад учруулсан 5000-10000 хүртэлх хэмжээний төгрөгийн хохирол, …-ыг хамааруулна" гэснийг "Эрүүгийн хуулийн 293 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бага бус гэм хор гэдэгт …550000-3000000 хүртэл хэмжээний төгрөгийн хохирол, …-ыг хамааруулна " гэж;

      2. Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 193 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бага бус гэм хор, мөн зүйлүүдийн 2 дахь хэсэгт заасан хүнд хор уршгийн материалын хохирлын хэмжээнд энэ тогтоолын 1 дүгээр заалтын 1, 2 дахь хэсэгт дурьдсан зохих хэмжээг, Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бага бус гэм хор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнд хор уршгийн материалын хохирлын хэмжээнд энэ тогтоолын 1 дүгээр заалтын 3, 4 дэх хэсэгт дурьдсан зохих хэмжээг тус тус хамааруулахаар тогтоосугай.

      3. Дээр дурьдсан 1989 оны 51 дүгээр тогтоолд" БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын тогтоол" гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол "БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйл" гэдгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйл, уг тогтоолын 2 дугаар заалтад "БНМАУ-ын…" гэдгийг Монгол Улсын …, 10 дугаар заалтад "…Ялын төлөвлөгөө" гэснийг …Яллах дүгнэлт гэж тус тус өөрчилсүгэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ М.ДАМИРАНСҮРЭН