- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ / Энэ тогтоолыг УДШ-ийн 2010-04-26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2005 оны 07 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
/УДШ-ийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.11 дэх заалтыг нэг мөр ойлгох явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.11-дэх заалтын "төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж болно" гэсэн ажиллагаа 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хийгдэх боловч энэхүү жагсаалтанд бүртгэгдэх хүмүүст тавигдах шаардлага буюу "төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагч" гэдэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ноос өмнө тухайн албан тушаалыг эрхэлж байсан хүмүүсийг нэгэн адил хамааруулан ойлговол зохино.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
