A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ  / Энэ тогтоолыг УДШ-ийн 2010-04-26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1995 оны 08 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 245
 

Улаанбаатар хот

                                                                       ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
                                                                           / Энэ тогтоолыг УДШ-ийн 2010-04-26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтыг нэг мөр ойлгож,зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын "Гэр бүлээс нь их, дээд, мэргэжлийн сургуульд элссэн нэг хүүхэд" гэдэгт төрийн улс төрийн, захиргааны,тусгай болон үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн болох төрсөн буюу үрчилж авсан хүүхдүүдээс боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан өмчийн аль ч хэлбэрийн их, дээд болон мэргэжлийн сургуульд элсэн суралцах эрхийг тогтоосон журмын дагуу олж авсан зөвхөн нэг хүүхэд хамаарна.

2.Мөн зүйл,хэсгийн "… сургалтын зардлыг дотоодын их,дээд, мэргэжлийн сургуулийн тус тус жишгээр тооцож төр хариуцах" гэдэгт Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон 1995 оны 6 дугаар сарын 1-нээс хойш их дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж байгаа хүүхдийн сургалтын шууд зардлыг тухайн иргэн төрийн албан тушаал эрхэлж байгаа бөгөөд түүний хүүхэд тухайн сургуульд суралцаж байгаа хугацаанд улсын төсвөөс буцалтгүй хэлбэрээр санхүүжүүлэхийг ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН