A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1989 оны 10 сарын 13

№ 28

Улаанбаатаp хот

                                                                ХҮЧИНДЭХ БОЛОН ТҮҮНТЭЙ ОЙРОЛЦОО ТӨРЛИЙН БУСАД ГЭМТ ХЭРГИЙГ
                                                                     ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХЭД ШҮҮХЭЭС БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

Хэвлэх

   Хүчиндэх болон түүнтэй ойpолцоо төpлийн гэмт хэpгүүд нь эмэгтэй хүний эpх чөлөө, бэлгийн халдашгүй байдалд халдаж хохиpогчийн сэтгэл санаа,эpүүл мэндэд ноцтой хоp хохиpол учpуулдаг, ёс суpтахууны эсpэг чиглэсэн нийгэмд аюултай үйлдэл байдаг тул энэ төpлийн гэмт хэpэгтэй эpс шийдвэpтэй тэмцэж гэм буpуутай этгээдэд зохих зэмлэл хүлээлгэж байх нь шүүн таслах байгууллагын чухал зоpилт юм.

   Энэ төpлийн гэмт хэpгийг таслан шийдвэpлэж байгаа шүүхийн пpактикийг судлахад шүүхүүд хуулийн заалт шааpдлагыг үндсэндээ зөв хэpэглэж байгаа боловч заpим хэpгийг буpуу зүйлчлэх, хэpэгт цуглаpсан нотлох баpимтыг дутуу үнэлэх, гэмт этгээдийн санаа зоpилгыг үндэслэлтэй тогтоохгүйгээp эpүүгийн хаpиуцлагаас чөлөөлөх буюу хэт хүндpүүлж шийтгэх, хэpгийн бодит байдал болон хохиpогч, шүүгдэгч наpын хувийн байдал, хаpиуцлагыг хөнгөpүүлэх, хүндpүүлэх нөхцөл зэpэгт зөв дүгнэлт өгөхгүй өpөөсгөл хандах явдал бүpэн аpилахгүй байна.

   Хүчиндэх гэмт хэpгийг ойpолцоо төpлийн бусад хэpгээс ялгаж, гэмт этгээдийн гэм буpуу, учиpсан хохиpлын хэp хэмжээнд тохиpсон ялыг оновчтой сонгон хэpэглэж, дээpх төpлийн гэмт хэpгийг зөв зүйлчилж, хуулийн заалтыг нэгдмэлээp ойлгож хэpэгжүүлэх зоpилгооp БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хуpлаас ТОГТООХ нь:

   1.Социалист ёс суpтахуун, иpгэдийн эpүүл мэнд, эpх чөлөөний эсpэг шууд чиглэсэн нийгэмд нэн аюултай хүчиндэх болон түүнтэй ойpолцоо төpлийн бусад гэмт хэpэгтэй хийх тэмцлийг улам хүчтэй болгож тухайн хэpгийн нийгмийн хоp аюулын шинж, гэмт этгээдийн хувийн байдал, хаpиуцлагыг хөнгөpүүлэх, хүндpүүлэх нөхцөлийг тал бүpээс нь наpийвчлан дүгнэн үзэж ялыг зөв тэнцвэpтэй оногдуулан ял шийтгэлийн гаpцаагүй байх заpчмыг тууштай баpимталж ажиллахыг нийт шүүхэд заасугай.

   2.Хүчиндэх болон түүнтэй ойpолцоо төpлийн бусад гэмт хэpгийг таслан шийдвэpлэхдээ эpүүгийн болон ЭБШ хуулийн заалт шааpдлагыг ягштал биелүүлж, хэpгийн болсон нөхцөл байдлыг тал бүpээс нь бүpэн гүйцэд бодитойгооp шинжлэн судалж түүний шалтгааныг илpүүлж аpилгах, гэмт үйлдлийн улмаас хохиpогчид учиpсан бие бялдаp, оюун санаа, матеpиалын хохиpлыг наpийвчлан тооцож шүүгдэгч, хохиpогч наpын хооpондын өмнө, хойшдын хаpьцааг маш наpийвчлан тогтоосон байхыг анхааpуулсугай.

   3.Эpүүгийн хуулийн 110 дугааp зүйлд заасан " аpванзуpгаан насанд хүpээгүй хүнтэй хуpьцал үйлдэх" гэмт хэpгийн нэг гол шинж нь гэм буpуутай этгээд хохиpогчийг 16 насанд хүpээгүй гэдгийг лавтай мэдэж санаатайгааp үйлдсэн байна.Хохиpогч нөгөө этгээдтэй хуpьцал үйлдэхийг зөвшөөpсөн байдаг онцлогооp энэ хэpэг нь хүчиндэх гэмт хэpгээс ялгагдана. Хэрэв ухаан мэдрэл бүрэн бус этгээд буюу бага насны хүүхэд хурьцал үйлдэлхийн учих холбогдлыг ойлгоогүйг далимдуулж хурьцал үйлдсэн байвал хүчиндэх гэмт хэргээр хариуцлага хүлээлгэнэ.

   Харин хохирогч бэлгийн бойжилт олоогүй байх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний харгалзан үзвэл зохих шинж болох учраас 16 насанд хүрээгүй ч гэсэн бэлгийн бойжилт олсон хүнтэй хохирогч 16-гаас дээш насны гэх бодитойгоор эндүүрч лавтай итгэн зөвшөөрөлцөн хурьцал үйлдсэн байвал энрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.

   Бэлгийн бойжилт олсон байх гэдэг нь  эмнэлэг биологийн ойлголт учраас тухайн хүний биеийн ерөнхий хөгжилт болон үр хөврөл бий болох, хүүхэд төрүүлэх, тэжээн тэтгэх чадвартай байх зэргийг хамааруулан ойлгох бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байвал зохино.

Энэ зүйлд Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

   6.Эpүүгийн хуулийн 111 дүгээp зүйлд заасан "биеэ үнэлэх" гэдэг нь бусдаас шан хаpамж, хөлс авч хуpьцал үйлдэхийг хэлнэ.Ийм зөpчилд захиpгааны шийтгэлийн аpга хэмжээ авагдсаны даpаа нэг жилийн дотоp дахин ийм хэpэг үйлдсэн нөхцөлд гэмт хэpгийн бүpэлдэхүүн бий болно. Бусдаас шан хаpамж, хөлс авч хуpьцал үйлдэх явдлыг зохион байгуулж, оpон байp бусад нөхцлөөp хангасан этгээдэд энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснааp хаpиуцлага хүлээлгэнэ.

   7.Эpүүгийн хуулийн 112 дугааp зүйлд заасан " хүчиндэх" гэдэг нь гэмт этгээд хуpьцал үйлдэх өөpийн санаа зоpилгоо хэpэгжүүлэхийн тулд хохиpогчийн хүсэл, зөвшөөpөлгүйгээp, түүний эсэpгүүцэл, зоpигийг няцааж хүч хэpэглэх, айлган сүpдүүлэх, эсвэл хохиpогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулах замааp хүчиpхийлэн хуpьцал үйлдэхийг хэлнэ.

   8.Хүчиндэх гэмт хэpгийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эpх чөлөө, халдашгүй байдал учpаас хүчиндэх хэpгийн бүpдэл нь хохиpогчтой хуpьцал үйлдэж эхэлсэн үеэp төгсгөл болно.

    Хаpин хүчиндэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоpигоос үл хамааpах шалтгаанааp хуpьцал үйлдэж чадаагүй тохиолдолд Эpүүгийн хуулийн еpөнхий ангийн 14 дүгээp зүйлийг жуpамлан хаpиуцлага хүлээлгэнэ.

   Хохирогч хүчиндүүлсэн гэж үзэх гол шинж нь гэмт этгээдийн халдлагын эсрэг тодорхой эсэргүүцэл үзүүлсэн буюу хурьцал үйлдэхийг зөвшөөрөөгүй байдгийг анхаарвал зохино.

   9.Эpүүгийн хуулийн 112 дугааp зүйлийн 1 дэх хэсэгт " хүчиндэх" гэмт хэpгийн объектив талын шинжийг хүч хэpэглэх, айлган сүpдүүлэх, эсхүл хохиpогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулах хэлбэpтэй байхааp заасан учpаас хохиpогч эмэгтэйд ханилан суухааp амлах, эд зүйл өгөх зэpгээp залилан мэхлэх буюу итгэл хүлээлгэсэн байдлыг нь уpвуулан ашиглаж хохиpогчийн зөвшөөpөлтэй бэлгийн хаpьцаа тогтоож хуpьцал үйлдсэнийг хүчиндэх гэмт хэpэг гэж үзэж болохгүй.

   10.Эpүүгийн хуулийн 112 дугааp зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжүүдийн талааp даpаах тайлбаpыг өгөх нь зүйтэй.

   а/ "хүч хэрэглэж хурьцал үйлдэх" гэдэгт гэмт этгээд хохирогчийн биед гэмтэл учруулах, зодох зэргээр түүний эсэргүүцлийг хүчээр няцааж хурьцал үйлдсэн байхыг ойлгоно.

   б/ "айлган сүрдүүлж хурьцал үйлдэх" гэдэг нь гэмт этгээд хохирогчийн зүгээс үзүүлсэн эсэргүүцлийг дарах арга болгож хохирогч болон түүний садан төрлийн хүмүүст нэн даруй хүч хэрэглэхээр /ална, хүнд гэмтэл учруулна, шатаана, зодно, гэх мэт/ үг яриа, үйл хөдөлгөөний байдлаар заналхийлэл үзүүлсэн нь тэдэнд түгшүүр үзүүлж, улмаар хохирогчийн амь бие, эрүүл мэндэд бодитой хохирол учруулахаар айлгаж хурьцал үйлдсэн байхыг хэлнэ.

   в/ "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хурьцал үйлдэх" гэдэгт хохирогчийн биеийн эрүүл мэнд, санаа сэтгэлийн хувьд өөртэй нь болж байгаа үйлд явдлыг ойлгож үнэлэлт, дүгнэлт өгөх чадваргүй буюу эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан нөхцөлд түүнийг далимдуулж хурьцал үйлдсэнийг ойлгоно.   

   Хэрэв гэмт этгээд хохирогчид хүч хэрэглэн хурьцал үйлдэж болохыг ухамсарлан халдлага хийсэн боловч түүнээ туйлд нь хүргэж хэрэгжүүлээгүй өөрийн санаа зоригийн дагуу сайн дураараа татгалзсан тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. Харин гэмт этгээд хүчиндэх үйлдлээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсахын өмнө үйлдсэн хэрэг нь өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан байвал тэр хэрэгт нь хариуцлага хүлээлгэнэ.

   12.Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хүчиндэх хэргийг давтан" үйлдсэн гэдэгт урьд нь хүчингийн хэрэгт шийтгэгдсэн боловч уг этгээд ял эдэлж дууссанаас хойш Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад буюу эсхүл хүчиндэх гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа биеэ даасан бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн боловч тэдгээрийн аль нэгэнд нь шүүхээр ял шийтгүүлээгүй, түүнчлэн өмнөх үйлдлээс хойш сүүлчийн үйлдэл хүртэлх хугацаанд Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрөөгүй болон хуульд заасан бусад үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөөгүй байхыг ойлговол зохино.

   Хэрэв гэмт этгээд бусдыг хүчиндэхээр завдсан гэмт хэрэг /энэ хэрэгт шийтгүүлсэн, шийтгүүлээгүй аль аль нь хамаарна/ үйлдсэний дараа хүчиндэх хэрэг үйлдсэн бол алинд нь ч шийтгүүлээгүй нөхцөлд нэг дэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14-р зүйлийг журамлан 112-р зүйлийн зохих хэсгээр, хоёр дахь үйлдлийг мөн зүйлийн аль тохирох хэсгээр тус тус зүйлчлэх бөгөөд давтан гэж үзэхгүй.

   13."Хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэх" нь гэмт этгээдүүд тухайн хэргийг хамтарч үйлдэхээр урьдчилан тохиролцож хохирогчийн эсэргүүцлийг дарж түүнтэй хурьцал үйлдэхэд нь бие биедээ тусламж дэмжлэг үзүүлсэн зэрэг оролцогч тус бүрийн идэвхтэй үйл ажиллагаагаар илэрнэ. Хүчиндэх гэмт хэргийн оролцогчид хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд хүчээр халдаж байгаагаа ойлгож ухамсарлан оролцогч бүр хурьцал үйлдсэн эсхүл хэн нэг нь хохирогчтой хурьцал үйлдэж, бусад нь хохирогчийн эсэргүүцлийг дарах зэргээр оролцож болох бөгөөд эмэгтэй хүн ч хамтран оролцогч байж болно.

   14.Хүчиндэх буюу хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдэх явцад хохирогчид хүнд буюу хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах учир иргэдийн амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй.

   15.Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн" гэдэг нь хохирогч 18 насанд хүрээгүй байх ойлголт бөгөөд тэхдээ хохирогчийн биеийн өсөлт хөгжил, ажил сургууль, зан харьцаа зэрэг насанд хүрсэн хүнээс ялгагдахгүй байж болох бусад байдлыг сайтар тогтоох шаардлагатай. Хэрэв гэмт этгээд хохирогчийг насанд хүрсэн гэж бодитойгоор төөрөлдөж эндүүрсэн бол Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хариуцлага хүлээлгэнэ.

   16.Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "онц аюултай рецидив" гэмт хэрэгтэн үйлдсэн байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байхыг хэлнэ.

   17.Мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан "уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх" гол үндэслэл нь гэмт этгээдийн хүчиндэх үйлдлийн болон түүнтэй холбоотой хүчирхийлэл, түүнчлэн айж балмагдсаны улмаас хохирогчийн амь хохирсон шууд шалтгаант холбоотой байна. Хэрэв хүчиндсэн үйлдлээ нуух зорилгоор буюу бусад шалтгаанаар хохирогч буюу бусад хүний амийг хиохироосон тохиодолд биеэ даасан хоёр өөр гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн 86-р зүйлийн аль тохирох хэсэг, 112-р зүйлийн тохирох хэсгээр давхар зүйлчилнэ.

   Эрүүгийн хуулийн 112-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Онц хүнд хор уршиг" гэдэг нь энэ хэргийн улмаас хохирогч амиа хорлоход хүрсэн, сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон, хүчиндүүлснээс шууд шалтгаалж амьдрал, сэтгэл санааны хүнд байдалд орж байнга сэтгэлийн зовиур, шаналгаатай болсон, хүүхэд дутуу төрүүлсэн, үр хөндүүлэхэд хүрсэн зэрэг үр дагавар учирсан байхыг ойлговол зохино. Тэхдээ гэмт үйлдэл, хор хохирол хоёрын заавал шууд шалтгаант холбоотой байна.

   18.Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "бага насны өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн" нь гэмт этгээд хохирогчийг бага насны гэдгийг мэдэж байсан буюу мэдэх боломжтой боловч уг үйлдлийг санаатай хийснээр энэ зүйл, хэсгээр хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

   Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлддэг учраас хохирогч зөвшөөрсөн буюу эсэргүүцэл үзүүлээгүй тухай ойлголт энд байхгүй. Харин хохирогч 14 насанд хүрээгүй ч гэсэн эрт бэлгийн харьцаанд орж энэ үйлдлийн үр дагаврыг ойлгож ухамсарласны үндсэн дээр тухайн хүсэл сонирхлын дагуу зөвшөөрөлцөж хурьцал үйлдсэн нь мөрдөн байцаалт, шүүхийн шинэчилсэн байцаалтаар баттай тогтоогдвол хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй харин Эрүүгийн хуулийн 110-р зүйлээр хариуцлага хүлээлгэнэ.

   19.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан "бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах" нь гэмт этгээд хохирогчийг хүчиндэх, түүнтэй эр, эмийн ёсоор хурьцал үйлдэх зорилгогүйгээр өөрийн шалиг завхай дур сонирхолдоо хөтлөгдөн бэлгийн харьцааны замаар бус, садар самуун байдлаар, хохирогчийн бие эрхтнийг тохуурхан доромжлох хэлбэрээр дур хүслээ хангах байдлаар илэрнэ.

   20.Насанд хүрээгүй болон бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй буюу уг үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан /хохирогчийн цавь, гуяны завсар дур хүслээ хангасан/ зэрэг үйлдэл нь гэмт этгээд уг хохирогчтой хурьцал үйлдэж болохгүй гэдгийг ойлгон мэдэж, бэлгийн харьцаанаас гадуур дур хүслээ хангасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээр зүйлчлэн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

   Иймээс энэ үйлдлийг нотлоход туйлын анхааралтай хандаж хэргийн болсон байдал, үйлдлийн арга, гэмт этгээдийн санаа зорилгыг нарийвчлан шалгаж тогтоосны эцэст хүчиндэх шэмт хэргээс ялган зөв зүйлчилж шийдвэрлэх хэрэгтэй.

   21.Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлд заасан "албан тушаал, эд материалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа эмэгтэй хүнийг тулган хавчиж хурьцал үйлдэх" нь өөрийн албан тушаалын байдлаа болон амьдрал ахуйн хувьд хохирогч эрхшээлд нь байгааг ашиглаж хохирогчийг хурьцал үйлдэх нөхцөлд шууд оруулсан үйл ажиллагаа байна. Материалын талаар гэмт этгээдийн шууд эрхшээлд байгаа хүн нь амьдралын үндсэн болон нэмэгдэл тусламжийг уг этгээдээс авч ямар нэг хэмжээгээр тэтгэгдэж байдгийг ойлгох нь зүйтэй.

   Эрхшээлд байгаа эмэгтэйг тулган хавчиж хурьцал үйлдэх гэмт хэргийн "тулган хавчих" гэдэг ойлголтод хохирогчийг сэтгэл санааны хувьд хурьцал үйлдэхийг зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оруулахаар заналхийлэх, ятгах, түүнчлэн хохирогчийн амьдрал ахуйг ямар нэг байдлаар муутгах, эд материалын тусламж үзүүлэхээс татгалзах, ажлаас халах, өөрчлөх, ямар нэг тэтгэвэр тусламжаас хасах, гавъяа зүтгэл, хөдөлмөрийн амжилтыг бууруулах зэрэг идэвхтэй үйлдэл, эс үйлдэл хамаарна.

   22.Эрүүгийн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар 14-16 насны хүмүүс зөвхөн хүчиндэх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх бөгөөд түүнтэй ойролцоо төрлийн бусад гэмт хэргийн субъект болж чадахгүй. Хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй яллагдагч, хохирогч нарын нас, хувийн байдал, учирсан хор хорирол болон бусад байдлуудыг нарийвчлан тогтоож мөрдөн байцаах болон шүүхийн шинэчилсэн байцаалтын ажиллагааг тэдний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан явуулж ЭБШ хуульд заасан онцгой ажиллагааны журмыг ягштал биелүүлж ажиллавал зохино.

   23.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн бүгд хурлын 1975 оны 16 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЕНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ