- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1994 оны 07 сарын 14 өдөр
Дугаар 54
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1/1994 оны 7-р сарын 1-нээс өмнө явагдсан ЭБШ ажиллагаанд хуулийн хуучин найрлагад дурдсан эрх, үүргийг эдлэн оролцож байсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч түүнчлэн гэрч, шинжээч энэ хууль мөрдөгдсөн өдрөөс эхлэн ЭБШ ажиллагаанд оролцохдоо "нэмэлт, өөрчлөлт" -өөр олгосон эрхийг эдэлж, үүргийг биелүүлж оролцоно.
2/Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, тэдгээрийн албан тушаалтнууд, прокурор, шүүгч, анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүх зэрэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага, албан тушаалтнууд хууль хүчин төгөлдөр болсон 1994 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн өөрсдийн үйл ажиллагааг шат бүрт нь "нэмэлт, өөрчлөлт" -д заасан журмын дагуу явуулна.
3/1994 оны 7-р сарын 1-ний өдөр хянан хэлэлцэгдээгүй Эрүүгийн хэргийн шүүхийн харьяалалыг "нэмэлт, өөрчлөлтийн" дагуу шүүх тогтоож байна.
4/Энэ хууль мөрдөгдсөн өдрөөс эхлэн шүүх хуралдаанд "Ардын төлөөлөгч"оролцуулах явдлыг дуусгавар болгон, иргэдийн төлөөлөгчийг "нэмэлт, өөрчлөлт" -д дурьдсаны дагуу шүүх хуралдаанд оролцуулна.
5/"Ялын төлөвлөгөө", "захиран тушаах хурлын магадлал", "шүүгчийн тогтоол" зэрэг баримт бичгийг энэ хууль мөрдөгдсөн өдрөөс эхлэн гаргахгүй бөгөөд оронд нь "нэмэлт, өөрчлөлт"-д дурьдсан "яллах дүгнэлт", "шүүгчийн захирамж", "шүүхийн тогтоол" зэрэг баримт бичгүүд гаргана.
6/1994 оны 7-р сарын 1-ний өмнө үйлдсэн ялын төлөвлөгөөтэй хэрэг мөн өдрөөс хойш шүүхэд ирвэл уул ялын төлөвлөгөөг "яллах дүгнэлтэд" адилтган тооцно. Харин ялын төлөвлөгөөг энэ өдрөөс хойш үйлдсэн бол хэргийг прокруорт буцаан яллах дүгнэлт үйлдүүлнэ.
7/Энэ хууль хүчин төгөлдөр болохын өмнө хэрэг бүртгэлтийн шатанд байсан бөгөөд "нэмэлт, өөрчлөлт" -д дурдсанаар мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй /ЭБШ 126-р зүйл/ хэргийг зохих журмын дагуу шүүхэд шилжүүлж болно.
8/Энэ хууль хүчин төгөлдөр болохын өмнө ял төлөвлөж шүүхэд ирүүлсэн хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, иргэдийн төлөөлөгч яллагч болон бусад оролцогсдыг оролцуулах, мэтгэлзэх зарчмыг хэрэгжүүлэх, шүүгч дангаар буюу хамтран хянан шийдвэрлэх зэрэг бүх ажиллагааг "нэмэлт, өөрчлөлт"-д дурдсан журмын дагуу явуулна.
9/Энэ хууль хүчин төгөлдөр болохын өмнө яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ шүүн таслан ажиллагааны шат бүрд "нэмэлт, өөрчлөлт" -ийг баримтална.
10/Энэ хууль хүчин төгөлдөр болохын өмнө анхан шатны шүүх шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ "прокурор оролцох тохиолдолд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг заавал оролцуулах" , "хуралдааны протокол хөтлөх" зэрэг "нэмэлт, өөрчлөлт" -д заасан бүх шаардлагыг хангасан байвал зохино.
Хоёр.Хуулийн "энэ хуулийг буцаан хэрэглэхгүй" гэсэн 7-р зүйлийг 1994 оны 7-р сарын 1-нээс өмнө явагдсан Эрүүгийн байцаан шийтгэх аливаа ажиллагааг хуулийн тухайн үед дагаж мөрдөж байсан заалтын дагуу явагдсан бол хүчинтэйд тооцох бөгөөд "нэмэлт, өөрчлөлт"-ийн дагуу уг ажиллагааг давтан хийлгэх шаардлагагүй гэж ойлговол зохихыг тайлбарласугай.Тухайлбал:
1/Энэ хууль хүчин төгөлдөр болохын өмнө "ял төлөвлөгдөж" шүүхэд нэгэнт ирсэн хэрэгт одоо "яллах дүгнэлт" шаардахгүй.
2/Энэ хууль хүчин төгөлдөр болохын өмнө анхан шатны шүүхээр нэгэнт таслан шийдвэрлэгдсэн Эрүүгийн хэргийг одоо "шүүгч дангаар" болон "хамтран" " иргэдийн төлөөлөгчтэй шийдвэрлэсэнгүй" г.м шалтгаанаар буцаахгүй.
3/Энэ хууль хүчин төгөлдөр болохын өмнө "давж заалдах 10 хоног" нь нэгэнт дууссан хэрэгт одоо давж заалдахгүй. Харин 10 хоногийн хугацаа өнгөрөөгүй байхад "нэмэлт, өөрчлөлт" хүчинтэй болсон бол давж заалдах хугацаа тогтоохгүй.
4/Энэ хууль хүчин төгөлдөр болохын өмнө давж заалдах шатаар нэгэнт хэлцэгдсэн хэргийн магадлалыг одоо "прокурор орсон байхад шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг оролцуулсангүй" , "хуралдааны протокол хөтөлсөнгүй" гэх зэрэг шалтгаанаар хүчингүй болгохгүй.
Гурав.Энэ хуулиар "таслан шийдвэрлэх тогтоолд" давж заалдах хугацаа тогтоогоогүй боловч уг хэрэг давж заалдах шатны шүүхээр зөвхөн нэг удаа хэлэлцэгдэхийг анхаарч, гарсан давж заалдах гомдол, эсэргүүцлийг ийм эрх бүхий бусад оролцогчдод мэдэгдэх, лавж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эсэх талаар хүсэлтийг нь авах, хэн гэгч өмгөөлөгч оролцуулах саналыг авах, шүүхийн зардлыг гаргах журмыг тайлбарлах зэрэг ажиллагааг хэрэг бүрт хийж байхыг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх нийт шүүгч нарт даалгасугай. Тэгэхдээ хэргийн оролцогчид түүний дотор шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өөрийн хүсэлтээр оролцвол өөрөө зардлаа, бусад орорлцогсдын хүсэлтээр оролцвол зардлыг хүсэлт гаргасан оролцогч, шүүхийн санаачилгаар оролцвол зардлыг шүүх хариуцаж байх нь зүйтэй.
Дөрөв.Давж заалдах "10 хоног" нь 1994 оны 7-р сарын 1-нээс өмнө дууссан боловч гомдол, эсэргүүцэл гараагүйн улмаас давж заалдах шатаар хэлэлцэгдээхгүй өнгөрсөн "таслан шийдвэрлэх тогтоол", түүнчлэн Дээд шүүхийн коллегийн шүүх бүрэлдэхүүн, аймаг, нийслэлийн шүүхийн хяналтын шатны магадлалтай эрүүгийн хэргийг Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг хангах зорилгын үүднээс, ЭБШ хуулийн 362-р зүйлд заасан журмын дагуу Дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж, Дээд шүүхийн зөвдөлдөх хуралдаан, Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлж болохыг тайлбарласугай. Үүнтэй холбогдуулан:
1/ Энэ хууль хүчин төгөлдөр болохоос урьд гарсан таслан шийдвэрлэх тогтоол, хяналтын шатны шүүхийн магадлалд ЭБШ ажиллагаанд оролцогсдоос гаргасан гомдлыг Дээд шүүхэд явуулж хянуулна.
2/ цаашид давж заалдах шатны шүүхийн магадлалд зөвхөн давж заалдах эрх бүхий оролцогчид гомдол гаргах эрхтэй тул тэднээс бусад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй болно.
3/ Түүнчлэн 1994 оны 7-р сарын 1-ний өдрөөс хойш гарсан "таслан шийдвэрлэх тогтоол" -д давж заалдах хугацаагүй учир ийм эрүүгийн хэргийг аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүх заавал хянан шийдвэрлэсний дараа Дээд шүүх хянана.
Тав."Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийг хэрэглэж байгаа шүүхийн практикийг судалж, ЭБШ хуулийг нэг мөр ойлгон, зөв хэрэглэх талаар гарсан Дээд шүүхийн тайлбаруудыг 1994 оны 3 дугаар улиралд багтаан шинэчлэх арга хэмжээ авахыг Дээд шүүхийн шүүгч Д.Алтангэрэл, Ч.Ганбат нарт даалгасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
Текст томруулах
A
A
A
