A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1994 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 178

Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛД ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙН ХАРЬЯАЛЛЫН ТУХАЙД

Хэвлэх

Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг нэг мөр ойлгох явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд "… наймаас арван таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ" гэж заасан нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн "г"-д заасан онц хүнд гэмт хэрэгт хамаарах тул уул хэргийг аймаг, нийслэлийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байхаар тогтоосугай.

2.1993 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн, Эрүүгийн хууль /1987 оны найруулгын/-ийн 85 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд онц хүнд гэмт хэрэгт хамаарч байгааг харгалзан уул хэргийг аймаг, нийслэлийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.БАТСАЙХАН