A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 123-1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг УДШ-н 2006-05-29-ний 28 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1997 оны 02 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 74

Улаанбаатар хот

                                                                             ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 123-1-Р ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ 
                                                                 /Энэ тогтоолыг УДШ-н 2006-05-29-ний 28 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

                           

Хэвлэх

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123@a1@b дүгээр зүйлийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг. Бусдын малыг хулгайлан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлд заасан "бусдын эд хөрөнгийг хулгайлж ашиглан шамшигдуулах" гэмт хэргээс ялган ойлгож, түүнтэй шийдвэртэй тэмцэл явуулан, гэм буруутай этгээдэд хуульд заасан ялыг шударгаар оногдуулж, учирсан хохирлыг шуурхай, бодитой арилгах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж ажиллах нь бүх шатны шүүх, шүүгчдийн нэг чухал зорилт мөн гэж үзсүгэй.

Хоёр. Эрүүгийн хуулийн 123@a1@b дүгээр зүйлд заасан "мал" гэдэг ойлголтод таван хошуу мал-тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа багтах бөгөөд гэрийн тэжээвэр бусад амьтан хамаарахгүйг заасугай.

Гурав.Эpүүгийн хуулийн 123@a1@b дүгээp зүйлийн хүндpүүлэн үзэх заpим нөхцөл байдлыг доp дуpдсанааp талбаpласугай.

1.Эрүүгийн хуулийн 123@a1@b дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...энэ хэргийг давтан үйлдсэн" гэдэгт зөвхөн мал хулгайлсан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгох бөгөөд гэм буруутай этгээдийн мал хулгайлах санаа зориг нь тус тусдаа үүсэж төгссөн, үйлдэл бүр нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүн агуулсан, тухайн этгээд түрүүчийн үйлдэлдээ урьд нь шүүхээр шийтгүүлсэн, шийтгүүлээгүйн аль аль нь хамаарна. Тэгэхдээ урьдах үйлдлээс сүүлчийн үйлдэл хүртэл Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа, мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял шийтгэлгүй болох хугацаа тус тус өнгөрөөгүй байвал зохино.

2.Бусдын малыг булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, үрэгдүүлэх, албан тушаалын байдлаа урвуулж ашиглан шамшигдуулах, хуурч мэхлэх, итгэл эвдэх, далайлган сүрдүүлэх аргаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 124, 125, 127, 129, 130 дугаар зүйлийн аль тохирохоор зүйлчлэх бөгөөд эдгээр нь мөн хуулийн 123@a1@b дүгээр зүйлийн давтан үйлдэл болохгүй. Хэрэв гэм буруутай этгээд нэг санаа зорилгоор эхлэл, төгсгөл нэгтэй нэг үйлдлээр, нэг дороос нэг буюу хэд хэдэн хохирогчийн малыг хулгайлсан байвал энэ нь үргэлжилсэн гэмт хэрэг болох бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн 123@a1@b дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "давтан" үйлдэлд хамааруулахгүй.

3."Хээлтэй эх мал" гэдэгт хээлтүүлэгт орсон буюу зохиомол аргаар үр тогтоосон өдрөөс эхлэн төллөх хүртэл хугацаанд хээл тээж яваа малыг хамааруулан ойлгоно. Тухайн эх мал хээлтэй байсан эсэхийг хохирогч, гэрчийн мэдүүлгийг үндэслэн тогтооно. Хэрэв маргаан үүссэнээс зайлшгүй шаардлага гарвал мал эмнэлгийн мэргэжлийн шинжээч томилон клиникийн болон лабораторийн аргаар дүгнэлт гаргуулан тогтоож болно.

4."Нялх төлтэй эх мал" гэдэгт төл нь гарснаас хойш гадаад орчинд зохицон дасч, өвсөн тэжээлийг багаар идэж шингээн бие даан амьдрах чадвартай болсон боловч сүүн тэжээлийн үедээ байгаа 2 сараас доош насны төлтэй эх малыг ойлгоно. Нялх төлийн биологийн гол онцлог шинж нь эхийн сүүгүйгээр дан өвсөн тэжээлээр биеэ даан амьдрах чадвартай болоогүй байна. Түүнчлэн үхсэн, эсхүл жилбэгүй төллөсөн өөр эх малын нялх төлийг хөхүүлэн тэжээж байгаа эх малыг нялх төлтэй гэж үзнэ.

5.Эpүүгийн хуулийн 123@a1@b дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Хохирогч амьдралын эх үүсвэрээсээ салсан" гэдэг нь цалин, тэтгэвэр, нөхөн олговор зэрэг амьдралын өөр эх үүсвэргүй, зөвхөн тухайн малын ашиг шим амьжиргааны нь гол эх сурвалж болж байсан малыг хулгайлснаас хохирогч амьдралын эх үүсвэргүй болсныг ойлгоно. Хохирогч тухайн малыг алдсанаар амьдралын баталгаа нь алдагдаж, амьжиргаа залгуулах бололцоогүй болсныг сум, дүүрэг хороо, багийн засаг дарга, түүний тамгын газар, нийгмийн даатгалын байгууллага, татварын албаны тодорхойлолт, улсын мал тооллогын бүртгэл хохирогч, гэрчийн мэдүүлэг зэргээр нотолсон байвал зохино.

6. Нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж мал хулгайлах гэдгийг гал түймэр, усны үер, газар хөдлөлт, хүчтэй шуурга, ган, зуд, их цас, бороо зэрэг байгалийн гамшиг тохиолдсон, тахал, гоц халдварт бусад өвчин дэлгэрсэн, түүнчлэн ган, зуд болсны улмаас өөр аймаг, сумын нутагт отроор яваа зэрэг нөхцөл байдлаас хүмүүсийн анхаарал сарнисныг далимдуулан мал хулгайлсныг ойлгоно.

7."Машин механизм ашиглан мал хулгайлах" гэдэгт бусдын малыг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, мал байгаа газарт түргэн очиж, буцах, хулгайлсан малаа тээвэрлэхэд өргөх, буулгах, түрэх, тээвэрлэх зэрэг зориулалттай бүх төрлийн өөрөө явагч тээврийн хэрэгслэлийг ашигласныг хамааруулна. Мал хулгайлахад ашигласан "машин механизм" нь гэмт этгээдийн өөрийнх нь өмчлөлд байсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан бол түүнийг хэрхэхийг Эрүүгийн хуулийн 32-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэнэ.

8."Айлын хотноос мал хулгайлах" гэдэгт мал аж ахуй эрхлэх нөхцөл байдалд тохируулан нутаглаж байгаа буюу отор, нүүдлээр яваа айлын /малчны/ гаднах хэвтэр, хашаа, саравч, хороо, бууц, түүнчлэн зайлшгүй шаардлагаар тусгайлан хотлуулсан газраас мал хулгайлахыг ойлгоно. Харин бэлчээрээс буюу алдуул малыг хулгайлсан нь үүнд хамаарахгүй.

9."Гойд ашиг шимт мал" гэдэгт биологи, аж ахуйн ашигтай аль нэг буюу хэд хэдэн шинж чанараараа тухайн үүлдэр, омог, хэвшлийн мал сүргийн дотроос ашиг шимийн онцгой давуу чанар, хамгийн өндөр үзүүлэлтээр шалгарсан, "Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль"-д зааснаар баталсан журмын дагуу сонгон шалгаруулж улсын бүртгэлд бүртгэн баталгаажуулж гэрчилгээ олгосон малыг хамааруулж ойлгоно.

10."Хурдан морь" гэдгийг улс, аймаг, сумын наадамд уралдаж бай шагнал авч байсан, нутаг усныхан нь хурдан болохыг нь хүлээн зөвшөөрсөн морийг ойлгоно."Жороо морь" гэдэгт нэг алхаандаа зүүн хоёр хөл, нөгөө алхамдаа баруун хоёр хөлийг зэрэг гишгэх сайвраас хурдан явдалтай морийг хамааруулж ойлгоно. Тухайн морь "хурдан", "жороо" болохыг орон нутгийн засаг даргын тамгын газрын тодорхойлолт, гэрчүүд, ялангуяа уяачид, мэргэжилтэн, морины хорхойтнуудын мэдүүлгээр, шаардлагатай бол туршилт хийсэн тэмдэглэл зэргээр нотолсон байвал зохино.

11.Эрүүгийн хуулийн 123@a1@b дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдал болох хээлтэй болон нялх төлтэй эх мал, гойд ашиг шимт мал, хурдан, жороо морь гэдгийг гэмт этгээд заавал мэдсэн байхыг шаардахгүй.

12."Хохирогчийг тохуурхан даажигнаж мал хулгайлах" нь хохирогчийг илтэд басамжилах, өс хонзон санах, атаархах, малыг эрж хайлган зүдрээх, түүнчлэн биеийн эрүүл мэндийн болон хүн хүчний бололцоогүйгээс малаа хариулах, харж хандах боломжгүй байсан зэрэг байдлыг далимдуулах зэргээр биеийн болон сэтгэл санааны хувьд зовоож зүдрээх сэдэлтээр мал хулгайлсныг ойлгоно.

13."Эрүүгийн хуулийн 123@a1@b дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан урьдчилан тохиролцсон бүлэг этгээд", 4 дэх хэсэгт заасан "зохион байгуулалттай бүлэг этгээд" гэдгийг "Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим заалтыг практикт хэрэглэх тухай" Дээд шүүхийн 1991 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 2 дугаар заалт," Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг практикт хэрэглэх тухай" 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар тогтоолд зааснаар ойлгож хэрэглэнэ.

14."Онц аюултай гэмт хэрэгтэн" гэдэгт Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд зааснаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээдийг ойлгох бөгөөд тухайн этгээд ийнхүү тооцогдсоны дараа мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол энэ зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.

15."Олон тооны мал хулгайлсан" гэдгийг нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээр 8 бод, 25 бог буюу түүнээс дээш тооны мал хулгайлсныг ойлгоно. Гэм буруутай этгээд бод болон бог малын аль алиныг хулгайлсан бол энэ заалтын дагуу бодыг богод буюу богийг бодод шилжүүлэн тооцож болно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ДАНГААСҮРЭН