A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1989 оны 10 сарын 13

№ 27

Улаанбаатар хот 

                                       
                                                  ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 270, 271, 272, 273, 274 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Хэвлэх

   Энэ төpлийн гэмт хэpгийн нийгмийн хоp аюул нь цэpгийн байгуулалтын чухал заpчим болох нэгтгэн захиpах ёсны үндэс болсон захирах, захирагдах ёсыг зөрчих, цэргийн дүрмээр тогтоогдсон цэpгийн албан хаагчдын хооpондын хаpилцааны дэг жуpам, сахилга, эв нэгдлийг сулpуулах, захиpагч /даpга/ наpын нэр алдpыг гутаах,улмааp БНМАУ-ын зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдалд хоp учpуулахад оpшино.

   Эдгээp гэмт хэpэг тус бүpийн хооpондын ялгаа,нийгмийн хоp аюулыг зөв ойлгож, цэpгийн дүpмээp тогтоогдсон ямаp жуpмыг зөpчсөн, гэмт хэpэг гаpсан шалтгаан, нөхцөл, сэдэлт, санаа зоpилгыг зөв тогтоох нь тухайн хэpгийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

   Захирагдах журмын эсрэг гэмт хэрэг цэргийн бусад төрлийн гэмт хэргээс харьцангуй бага гардаг боловч Цэргийн албан хаагчдаас даргын тушаалыг биелүүлээгүй буюу эсэргүүцсэн явдалд нь цэргийн дүрмийн дагуу арга хэмжээ авахгүй өнгөрөх, эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэхгүй дутагдал анги, байгууллагын захирагч /дарга/ нар, цэргийн хуулийн байгууллагын үйл ажиллагаанд байгааг тэмдэглэж БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 270, 271, 272, 273, 274 дүгээр зүйлийн заалтыг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэхийн тулд Улсын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

   Нэг. Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийг тайлбарлах нь:

   1.Даргадаа захирагдахгүй байх гэмт хэрэг нь албаны үүрэг биелүүлэх явцад дарга захирагдагчийн хоорондын харилцааг зохицуулж байгаа журмыг зөрчиж, даргын тушаал биелүүлэхээс шууд татгалзах буюу бусад байдлаар тушаалыг санаатай биелүүлэхгүй үйлдэл байна.

   2.Зэвсэгт хүчний дотоод албаны дүрэмд зааснаар дарга нь захирагдагчиддаа тушаал өгөх эрхтэй бөгөөд захирагдагч нь даргын тушаалыг үг дуугүй биелүүлж захирагдах үүрэгтэй.

   Эрүүгийн хуулийн дээр дурдсан зүйлүүдэд заасан дарга гэдгийг Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр тогтоолын 1-р заалтыг баримтлан ойлгохыг тайлбарласугай.

   3.Даргадаа захирагдахгүй байх гэдэг нь тушаалыг биелүүлэхээс шууд татгалзах, бусад байдлаар санаатай биелүүлэхгүй байх ч хэлбэрээр илэрнэ. Энэ нь захирагдагчаас даргын тушаалыг биелүүлэхээс илэрхий татгалзах буюу бусад байдлаар тушаалыг санаатай биелүүлэхгүй байх, эсхүл хийж болохгүй гэж тушаалаар хориглосон зүйлийг зориуд хийх, зохих ёсоор биелүүлээгүй байх үйлдэл байна.

   4."Бусад байдлаар тушаалыг санаатай биелүүлээгүй" гэдэг нь захирагдагч нь даргаас өгсөн тушаалыг биелүүлэхээр хүлээж авсан боловч зориуд санаатайгаар биелүүлээгүй үйлдлийг хэлнэ. Үүний хор аюул нь тушаал өгсөн дарга тушаалаа биелэгдээгүй болохыг мэдээгүй, харин биелэгдсэн гэж итгэсэн байтал хэрэг дээрээ биелэгдээгүй байдгаар тодорхойлогдоно.

   5.Энэ гэмт хэрэг нь даргын тушаалыг биелүүлээгүй л бол түүнээс үүсэж болох хор уршгаас шалтгаалахгүйгээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

   Энэ гэмт хэргийн субъектив тал нь даргын тушаалыг биелүүлэхээс шууд татгалзсан үйлдлийн хувьд шууд санаатай байна. Бусад байдлаар тушаалыг санаатай биелүүлээгүйн хувьд шууд бус санаатай байж болно.

   6."Хүнд хор уршиг" гэдэгт анги салбарын байлдааны байнгын бэлэн байдлыг хангах арга хэмжээнүүд тасалдах, хүний амь хохирох, байлдааны зэвсэг техник жагсаалаас гарах, материалын их хэмжээний хохирол учрах зэргийг хамааруулан ойлгоно.

7.Цэргийн албан хаагч биш энгийн хүмүүс цэргийн гэмт хэрэгт хамтран оролцсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг журамлан цэргийн гэмт хэргийн холбогдох зүйлээр хариуцлага хүлээлгэдэг журам энд хамаарагдана.

   8.Даргын тушаал хууль ёсны үндэстэй, цэргийн албаны ашиг сонирхлын дагуу зөвшөөрөгдсөн арга хэрэгслэлээр өгөгдсөн, биелэгдэх бололцоотой байх ёстой.

   Хуулийн шаардлага, дүрмийн заалт зөрчсөн, албан ашиг сонирхолд харш тушаал өгсөн дарга түүнийхээ бурууг өөрөө хариуцна. 

   Захирагдагч нь даргын өгсөн буруу тушаалын эцсийн хор холбогдлыг ойлгоогүй буюу мэдэх боломжгүй байсан тохиолдолд түүнийг биелүүлсний төлөө хариуцлага хүлээхгүй. 

   Харин өгөгдсөн тушаал нь илэрхий хууль бус гэдгийг мэдсээр байж санаатай биелүүлсэн бол хамт хариуцлага хүлээлгэж болно. Гэхдээ хэргийн болсон байдал, учруулсан хор уршиг зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

   Хоёр.Эрүүгийн хуулийн 271 дгээр зүйлийг тайлбарлах нь:

   Энэ зүйлд заасан даргын тушаал биелүүлэхгүй байх гэмт хэрэг нь даргадаа захирагдахгүй байх үйлдлийн нэг хэлбэр байдаг боловч энэ гэмт хэргээс субъектив талын шинжээрээ өөрөөр хэлбэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйдэгддэгээрээ ялгагдана.

   Даргын тушаалыг биелүүлээгүй нь тушаалаар хийх ёстой үйлдлүүдийгээ хийгээгүй, эсхүл тушаалаар хориглосон үлйдлийг хийсэн, тушаалыг цагт нь биелүүлээгүй үйлдэл, эс үйлдлээр илэрнэ.

   Даргын тушаалыг болгоомжгүйгээр биелүүлээгүй нь тушаалын агуулгыг мартсан, ойлгоогүй, тушаалыг биелүүлэх арга, цаг хугацааг мэдээгүй хайнга хандсан байхыг тайлбарласугай.

   Энэ гэмт хэргийг хөнгөрүүлэх шалтгаан гэдэгт Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд заасан ойлголтоос гадна бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хамааруулж үзэх нь зүйтэй. 

   Гурав.Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийг тайлбарлах нь:

   1.Энэ зүйлд заасан даргаа эсэргүүцэх буюу албаны үүргийг нь зөрчүүлэхээр албадах гэмт хэргийн нийгмийн хор аюул нь захирагч /дарга/-аа төдийгүй цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн бусад албан хаагчдын эсрэг хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс тэдний зохион явуулж байгаа үйл ажиллагаанд саад учруулж биелүүлэх боломжийг алдагдуулах буюу санаа сэтгэлийн дарамт үзүүлэн сүрдүүлж зөрчүүлэхээр тодорхой шаардлага тавьж албадлага хэрэглэсэн хортой үйлдэл байна.

   2.Даргаа буюу албаны үүргээ гүйцэтгэж байгаа бусад хүмүүсийг эсэргүүцэх гэдэг нь цэргийн албаны хувьд ноогдсон үүргээ биелүүлэхэд нь саад учруулах, эсвэл үүргээ биелүүлэх боломж олгохгүй байхад чиглэсэн тодорхой үйлдэл байхыг ойлгох нь зүйтэй.

   Цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаа бусад хүн гэдэгт албаны үүргээ гүйцэтгэж байгаа дүрмээр шууд захирагдахгүй бүх зэрэг тушаалын цэргийн албан хаагчид байхыг тайлбарласугай.

   "Албадах" гэдэг нь дарга буюу цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаа бусад хүмүүсийн албаны үйл ажиллагааг нь зөрчүүлэхээр тулган шахсан үйлдлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл гэмт этгээд даргаа албаны ашиг сохирхлоос гадуур өөрийнхөө хүсэл зорилгод нийцсэн хууль бус үйлдэл хийлгэх буюу албаны үүргийг нь зөрчүүлэхээр тулган шахаж байгаа үйлдэл байна. Энэ нь хохирогчид биеийн болон санаа сэтгэлийн хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлснээр илэрнэ.

   3.Албаны үүргийг гүйцэтгэхэд саад хийсэн буюу албаны үүргийг зөрчүүлэхээр албадсан нь л бүрдэл төгссөн гэмт хэрэг болно.

   4.Энэ гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгдэнэ. Харин үүсэх хор уршгийн хувьд санаатай буюу болгоомжгүйн аль ч хэлбэрээр илэрч болох ба үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

   5.Даргаа болон цэргийн албаны үүргээ гүйцэтгэж байгаа бусад хүнийг эсэргүүцэх, тэдгээрийн албаны үүргийг зөрчүүлэхээр албадах хэрэг нь хүч хэрэглэх үйлдэлтэй холбоотой гарч болно.

   Эсэргүүцэх гэдэг нь даргынхаа болон бусад хүний албаны үүргээ гүйцэтгэх боломжийг алдагдуулдаг бол албадах гэдэг нь албаны ашиг сонирхлын эсрэг үйлдлийг өөрөөр нь хийлгэхээр тулган шаарддагаар ялгаатай болно.

   Эсэргүүцсэн буюу албадсан үйлдэл нь хүндрүүлэх шалтгаангүй, тухайлбал: хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх, бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу зодно гэж сүрдүүлэн эсэргүүцэж албадах, энэ үйлдлийн явцад хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулах хэлбэрээр илэрч болно. Түүнчлэн сэтгэл санааны талаар айлган сүрдүүлж хүч хэрэглэсэн нь биеэ даасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй тул энэ зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдэх болно.

   6.Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийг 274 дүгээр зүйлээс ялгахдаа энэ хэрэг нь даргаасаа албаны үүргээ гүйцэтгэхэд нь саад хийх буюу уг үүргийг нь зөрчүүлэхээр ямар нэгэн тодорхой шаардлага тавьдаг бол 274 дүгээр зүйл нь даргынхаа албаны үйл ажиллагаанд дургүйцэн сахилгын арга хэмжээ авсан, чөлөө олгосонгүй гэх зэрэг шалтгаанаар хүч хэрэглэсэн үйлдэл байхыг тайлбарласугай.

   7."Зэвсэг" гэдэг ойлголтод Дээд шүүхийн Бүгд хурлын 1987 оны 49 дүгээр тогтоолын 9-д заасан зүйлүүд хамаарагдана.

   8."Хүнд хор уршиг" гэдэгт байлдааны даалгавар биелүүлэхэд ноцтой хүндрэл учирсан буюу бүрмөсөн тасалдсан, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан, дарга буюу албаны үүргээ гүйцэтгэж байгаа бусад хүмүүсийн бие, эрхтэнд хүнд гэмтэл санаатай учруулсан, түүнчлэн болгоомжгүйгээр хүний амь хохироосон, хэд хэдэн хохирогчид гэмтэл учруулсан зэрэг үйлдлийг хамааруулан ойлгож болно.

   Даргаа буюу албан үүргээ гүйцэтгэж байгаа бусад хүмүүсийг эсэргүүцэх буюу албадах үедээ санаатай алсан бол 272 дугаар зүйлийн тохирох хэсэг болон 86 дугаар зүйлийн "в"-гээр давхар зүйлчилнэ.

   Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсанаас хохирогч нас барсан буюу уг үйлдэл нь тарчлаан зовоосон шинжтэй байсан бол 272 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс гадна 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр давхар зүйлчлэх нь зүйтэй.

   Даргаа эсэргүүцэх буюу албаны үүргийг нь зөрчүүлэхээр албадах үедээ түүнийг санаатай алахаар завдсан бол 272 дугаар зүйлийн 1-ээс гадна ЭХ-ийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийг журамлаж 86 дугаар зүйлээр давхар зүйлчлэх нь зүйтэй.

   Гэмт этгээд энэ хэрэг үйлдэх явцдаа танхайрсан бол Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилж байвал зохино.

   Дөрөв. Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийг тайлбарлах нь:

   1.Энэ хэргийн нийгмийн хор аюул нь цэргийн дүрмээр тогтоогдсон дэг журам, захирах захирагдах, нэгтгэн захирах ёсны эсрэг хандаж даргын нэр хүндийг гутааж амь бие, эрүүл мэндэд халдах нөхцөлийг бий болгохоос гадна даргын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, цэргийн сахилгыг сулруулахад хүргэж болно.

   2.Даргаа заналхийлэх гэмт хэрэг нь захирагч /дарга/-аа ална, бие махбодид нь гэмтэл учруулна, зодно гэх зэргээр айлган сүрдүүлэх байдлаар илрэх бөгөөд энэ нь хэрэгжих бодит үндэстэй байвал энэ зүйлээр хариуцлага хүлээнэ.

   3.Гэм буруутай этгээд даргаа албаны үүргээ гүйцэтгэж байхад нь буюу гүйцэтгээгүй байхад нь ч заналхийлсэн байж болно. Харин хувийн өш хонзонгоор заналхийлсэн бол аль ч үед цэргийн гэмт хэрэг болохгүй.

   4.Даргадаа заналхийлээд хүч хэрэглэсэн байвал эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлээр зүйлчилж байх нь зүйтэй.

   Хэрэв даргаа "ална" гэж заналхийлэхдээ амь насанд нь бодитой аюул учруулах тодорхой үйлдлүүдийг хийсэн байвал энэ зүйлээс гадна Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлээр давхар зүйлчилж болохыг тайлбарласугай.

   Тав.Эрүүгийн хуулийн 274-р зүйлийг тайлбарлах нь: 

   1.Цэргийн албан хаагчдаас даргадаа хүч хэрэглэж түүний эрх чөлөөнд халдаж зодох, эрүүл мэндэд гэмтэл учруулах нь цэргийн дүрмээр тогтоосон захирагдах журмыг бүдүүлгээр зөрчиж байгаа аюултай гэмт хэрэг юм.

   Энэ зүйлд заасан даргадаа хүч хэрэглэх гэмт хэрэг нь албан тушаал болон цэргийн цолны хувьд захирч байгаа даргадаа албаны үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдэл байна.

   2.Даргадаа хүч хэрэглэх гэдэг нь түүний бие эрхтэнд халдан зодох ямар нэгэн гэмтэл учруулахыг хэлэх бөгөөд хэрэв хүнд гэмтэл учруулснаас хохирогч нас барсан бол Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 1-ээс гадна 90 дүгээр зүйлийн 2-оор давхар зүйлчилнэ.

   3.Цэргийн албаны үүрэгтэй нь холбогдуулан даргаа санаатай алсан бол энэ зүйлийн 1 дэх хэсгээс гадна Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "д"-гээр давхар зүйлчилж байвал зохино.

   4.Даргадаа хүч хэрэглэсэн гэмт хэргийн гол шинж нь даргын албаны үйл ажиллагааг зөрчүүлэх буюу албадах зорилгоор бус зөвхөн түүний гүйцэтгэж байгаа ажил, зүй ёсны шаардлагад дургүйцэн хүч хэрэглэсэн үйлдэл байдгаараа Эрүүгийн хуулийн 272, 273 дугаар зүйлээс ялгагдана.

   Хэрэв даргынхаа гүйцэтгэж байгаа албаны үүрэгтэй нь холбогдолгүйгээр хүч хэрэглэн доромжилсон байвал Эрүүгийн хуулийн 275 дугаар зүйлээр зүйлчилнэ.

   5.Өөртэй нь зохисгүй харьцсаны улмаас даргадаа хүч хэрэглэсэн үйлдэл нь албаны үйл ажиллагаа болон цэргийн сахилга, дэг журмыг зөрчөөгүй тохиолдолд цэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгохгүй тул иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн зохих зүйл ангиар зүйлчлэх болно.

   6.Даргадаа хүч хэрэглэсэн гэмт хэргийг бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагч буюу энгийн этгээдийн оролцоотой бүлэглэн үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг журамлаж байхыг заасугай.

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЕНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ