A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • "ТАНХАЙРАХ ГЭМТ ХЭРГИЙГ ОЙРОЛЦОО ТӨРЛИЙН ЗАРИМ ГЭМТ ХЭРГЭЭС ЗӨВ ЯЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ" ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН 1988 ОНЫ 13 ДУГААР ТОГТООЛЫН 15 ДУГААР ЗҮЙЛИЙГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1993 оны 04 сарын 27

№ 37

Улаанбаатар хот

"ТАНХАЙРАХ ГЭМТ ХЭРГИЙГ ОЙРОЛЦОО ТӨРЛИЙН ЗАРИМ ГЭМТ ХЭРГЭЭС ЗӨВ ЯЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ" ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН 1988 ОНЫ 13 ДУГААР ТОГТООЛЫН 15 ДУГААР ЗҮЙЛИЙГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ

Хэвлэх

   Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 13 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ "зэвсэг хэрэгслийг хэрэглэхээр завдсан" гэдэгт танхайрах үйлдлийн явцад уг зүйлийг хэрэглэж бусдын биед гэмтэл учруулах гэсэн шууд санаатай байхаар тайлбарласан нь танхайн гэмт хэргийн объект нь нийгмийн хэв журам, олон нийтийн амгалан тайван байдал байхаар тогтоосон хуулийн агуулгатай нийцэхгүй байгааг тэмдэглэж, түүнчлэн зэвсэг "хэрэглэсэн"-ийг тайлбарлах шаардлагатай байгааг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1.Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 13 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

   15.Олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг хийхдээ галт зэвсэг, хутга болон бусад хүйтэн зэвсэг, түүнчлэн хүний бие махбодид гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн зүйлийг "хэрэглэсэн" гэдэгт тэдгээрийг хүний биед гэмтэл учруулахаар хэрэглэснийг хамааруулахаас гадна танхайн үйлдэлдээ хүч оруулах, бусдыг айлган сүрдүүлэх зэргээр хэрэглэснийг нэг адил хамааруулан ойлговол зохино.

   Танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ дээрх "зэвсэг хэрэгслийг" хэрэглэхээр завдсан гэдэгт танхайрах үйлдлийн явцад уг зүйлийг хэрэглэж, бусдын биед гэмтэл учруулах, айлган сүрдүүлэх гэсэн шууд санаагаа өөрийн хүсэл зориг, бололцооноос үл хамаарах шалтгаанаас туйлд нь хүргэж чадаагүй байдлыг ойлгох нь зүйтэй. Жишээ нь, гэмт этгээлийн зэвсэг, бусад зүйлийг булааж авсан, цохиж алдуулсан зэрэг байж болно. 

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.НАМСРАЙЖАВ