A

A

A

Бүлэг: 1979

ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ/ Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал / /БХБСайдын 2007 оны 136 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон./

2003 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 218

Газрын тухай Монгол Улсын хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, газрын даргын дэргэдэх Зөвлөлийн 2003 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1."Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тус аргачлалыг зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулсны дараа аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Б.Энхбаяр/-т даалгасугай.

ДАРГА Ш.БАТСҮХ

2003 оны 07 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2215 дугаарт бүртгэсэн