- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- АРГАЧЛАЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ / Хүн амын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал / -/Үндэсний татварын ерөнхий га

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
АРГАЧЛАЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ / Хүн амын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал / -/Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2007 оны 65 тоот тушаалаар хүчингүй/
2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 220
Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2, 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2002 оны 12 дугаар тушаалаар батлагдсан "Хүн амын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал"-д дараах агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсугай.
1. Аргачлалын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын «нэмэгдэл, тэтгэмж, адилтгах бусад орлого» гэдгийн «тэтгэмж» гэснийг «хуульд заасны дагуу олгож байгаагаас бусад тэтгэмж» гэж өөрчлөх.
2. Аргачлалын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:
«Үр тариа болон хүнсний ногоо тариалах, гахай, тахиа тэжээх зэрэг Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын хууль»-д зааснаас бусад ажил үйлчилгээг эрхэлж олсон орлогууд орно.
3.«Хувиараа бараа материал, түүхий эд, бэлтгэж борлуулсан иргэн нь орлого зарлагаа бүртгэн татварын тайлан гаргаж, дараа улирлын эхний сарын 20-ны дотор татварын тооцоо хийнэ.»
4. Аргачлалын 3 дугаар зүйлийн 11 дэх хэсгээс «биллиард» гэснийг хасах.
5. Аргачлалын 3 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн «Монгол Улсын Иргэний хуулийн 126, 127, 128 дугаар зүйл» гэснийг «Монгол Улсын Иргэний хуулийн 116, 117, 118 дугаар зүйл» гэж өөрчлөх.
6. Аргачлалын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгт 1, 2, 3-ын «40 хувь» гэснийг «30» болгож өөрчлөх.
7. Аргачлалын 6.3, 6.4, 9.2.1, 10.1.3, 10.1.9, 10.2.3 дугаар хэсгийн «...ИОБ...» гэснийг «ИОТБД (Иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр)» гэж өөрчлөх.
8. Аргачлалын 10.1.9-ийн жишээ 2-ийн «ТМ18» гэснийг «ТТ11», 10.2.2-ын «ТМ-22» гэснийг «ТТ-14», 10.2.3-ын «ТМ-21» гэснийг «ТТ-06» гэж тус тус өөрчлөх.
9. Аргачлалын 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-ын «төсөвт шилжүүлж, жилийн тайланг батлагдсан маягтаар гарган дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор татварын албанд тушаана.» гэснийг «... төсөвт шилжүүлж, албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор өссөн дүнгээр гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана.» гэж өөрчлөн найруулах.
10. Аргачлалын 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтын «...төлж, жил, улирлын тайланг батлагдсан маягтаар гарган уг орлогыг хуваарилан олгосноос хойш 15 хоногийн дотор тушаана.» гэснийг «...төлж, албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана.» гэж өөрчлөн найруулах.
11. Аргачлалын 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтын жишээ 12-ын «...2003 оны 1 дүгээр сарын 1-нээс ...» гэснийг «...2005 оны 1 дүгээр сарын 1-нээс ...» гэж өөрчлөх.
12. Аргачлалын 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын «Иргэн тодорхой хугацаанд хувиараа аж ахуй эрхлэхээр албан татварыг төлж, гэрчилгээ авсан бол уг хугацаанд олсон орлогод албан татвар давхардуулан ногдуулахгүй.» гэснийг «Иргэн тодорхой хугацаанд Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажил, үйлчилгээ эрхлэхээр жишиг татвар төлж, гэрчилгээ авсан бол сар бүр урьдчилгаа татвар төлж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор ТТ-07 маягтаар гаргаж, харьяалагдах татварын албанд очиж татварын тооцоо хийнэ.» гэж өөрчлөх.
13. Аргачлалын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн «...2003 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.» гэснийг «2005 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.» гэж өөрчлөн найруулах.
ДАРГА Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
