- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- АРГАЧЛАЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал/ - /Үндэсний татварын ер

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
АРГАЧЛАЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал/ - /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2007 оны 65 тоот тушаалаар хүчингүй/
2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 219
Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2, 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2002 оны 2 дугаар тушаалаар батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлалд"-д дараах агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.
1.1. "Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал"-ын 3.2-т "... давтан сургалтын зардал" гэсний дараа "зар сурталчилгааны зардал" гэж аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид «бүтээгдэхүүн» гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэлд зарцуулсан зардлыг ойлгоно. ..." гэж, "...(үүнд үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос төлсөн албан татвар хамаарахгүй)..." гэсний дараа "Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны эрсдэлийн санд; бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлыг нөхөх нөөц санд: хадгаламж, зээлийн болон бусад үйл ажиллагаа зэрэг эрхэлдэг хоршооны тухайд аль нэг санд нь төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно. Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж мөрдөнө." гэж, 6.5-д "... эдлүүлнэ." гэсний дараа "Хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан чөлөөлөлт, хөнгөлөлт нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн өдрөөс үйлчлэх ба экспортолсон бүтээгдэхүүний хэмжээ аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын жилийн эцсийн тайлангаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 50 хувиас дээш гарсан нь нотлогдвол уг хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлнэ." гэж тус тус нэмсүгэй.
1.2. Аргачлалын 4.1 дэх хэсгийн албан татвар ногдуулах хувь хэмжээний хүснэгтэнд "40" гэснийг "30" гэж өөрчилсүгэй.
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалтын хэлтэс /Х.Хурметхан/, Хяналт шалгалтын хэлтэс /Ч.Гансүх/-т даалгасугай.
ДАРГА Л.ЗОРИГТ
2004 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр улсын бүртгэлийн 2353 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
