A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ХАМТАРСАН ТУШААЛ

БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН ХУВЬЦААНЫ ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАН СУУТГАН АВЧ ТӨСӨВТ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН ӨӨРЧЛӨХ ТУХАЙ /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 16 тоот тушаалаар хүчингүй/

1996 оны 4 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 52/84

Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн биржээр дамжуулан борлуулсан хувьцааны орлогод татвар ногдуулан, суутган авч төсөвт төлөх, шилжүүлэх үйл ажиллагааг эцэслэн журамлах зорилгоор ТУШААХ нь:

1. Биржээр дамжуулан борлуулсан хувьцааны орлогод татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлэх журмыг 1 дүгээр хавсралтаар, татварын тайлангийн маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн өөрчилж баталсугай.

2. Биржээр дамжуулан борлуулсан хувьцааны орлогод татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлэх журмыг 1 дүгээр хавсралтаар, татварын тайлангийн маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн өөрчилж баталсугай.

3. Биржээр дамжуулан борлуулсан хувьцааны орлогод ногдох татварыг тооцоход зайлшгүй шаардлагатай хувьцаа худалдан авсан анхны үнийг захиалгынө гэрээнд тусгах тухай ҮЦХ-ны 1996 оны 32 дугаар тогтоолыг мөрдөж ажиллахыг МХБ-ийн гишүүн брокерийн пүүсэд үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаалыг 1996 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөё эхлэн мөрдсүгэй.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан УТЕГ-ын дарга, МХБ-ийн гүйцэтгэх захирлынө энэ оны 26/56 тоот хамтарсан тушаалыг хүчингүйд тооцсугай.

УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Л.ПҮРЭВСҮРЭН