A

A

A

Бүлэг: 1979

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

БИЧИЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /АМГД-ын 2011 оны 153-р хүчингүй болгосон/

2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 253

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан "Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын 7.4 дүгээр зүйлийн заалт, Үйлдвэр худалдааны яамны 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/1449 тоот албан бичгийн саналыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Бичил уурхайн аюулгүй ажиллагааны ерөнхий заавар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Бичил уурхайн аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилга өгөх үлгэрчилсэн заавар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Бичил уурхайн ажлын байрны анхан шатны зааварчилга өгөх үлгэрчилсэн заавар"-ыг 4 дүгээр хавсралтаар, "Бичил уурхайн ажлын байрны давтан зааварчилга өгөх үлгэрчилсэн заавар"-ыг 5 дугаар хавсралтаар, "Осолдогчид анхны тусламж үзүүлэх заавар"-ыг 6 дугаар хавсралтаар, "Бичил уурхайн аюулгүй ажиллагаанд хяналт тавих заавар"-ыг 7 дугаар хавсралтаар, "Бичил уурхайн агаар дахь хүчилтөрөгч, метаны хэмжээг энгийн аргаар хянах заавар"-ыг 8 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалаар батлагдсан аюулгүй ажиллагааны дүрэм, ерөнхий заавар, үлгэрчилсэн зааврыг хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулахад ашиглах ажлыг зохион байгуулахыг Уул уурхайн газар /Ж. Билэгсайхан/-т даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захиргаа санхүүгийн газар /Л.Дэлгэрдалай/-т даалгасугай.

ДАРГА Л.БОЛД