- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээний загвар, Төрийн өмчийн эд хөрөнгө х

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээний загвар, Төрийн өмчийн эд хөрөнгө хөлслөх гэрээний загвар/ - /2008-67 тоот тушаалаар хүчингүй/
2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 715
Монгол Улсын Иргэний хуулийн 25, 27 дугаар бүлэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1.Төрийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээний загварыг нэгдүгээр, Төрийн өмчийн эд хөрөнгө хөлслөх гэрээний загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Батлагдсан загварын дагуу гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Г.Цэндсугар/-т даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2000 оны 532, 617 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ПҮРЭВДОРЖ
2003 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн 2060 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
