A

A

A

Бүлэг: 1979

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, АРГАЧЛАЛ, ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР, ДҮРЭМ, ӨРГӨДЛИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /АМГД-ын 2011 оны 153-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 149

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан "Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын 7.3, 7.5 дугаар зүйлийн заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ашигт малтмал олборлох гэрээ"-ний загварыг 1 дүгээр хавсралтаар, "Нэгж талбайн хэмжээг ашигт малтмалын төрлөөс хамааруулан тогтоох аргачлал"-ыг 2 дугаар хавсралтаар, "Нөхөрлөлийн гишүүдийн хамтран ажиллах гэрээ"-ний үлгэрчилсэн загварыг 3 дугаар хавсралтаар, "Нөхөрлөлийн үлгэрчилсэн дүрэм"-ийг 4 дүгээр хавсралтаар, "Ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулах өргөдөл"-ийн маягтыг 5 дугаар хавсралтаар, "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэгт нөхөрлөлд талбай олгох тухай гурвалсан гэрээ"-ний загварыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалаар батлагдсан гэрээний загвар, аргачлал, үлгэрчилсэн загвар, дүрэм, өргөдлийн маягтыг хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулахад ашиглах ажлыг зохион байгуулахыг Уул уурхайн газар /Ж.Билэгсайхан/-т даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захиргаа санхүүгийн газар /Л.Дэлгэрдалай/-т даалгасугай.

ДАРГА Л.БОЛД