A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМЫН КОД, НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ГЕГ-ын даргын 2008 оны 676 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 1 дүгээрсарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 51

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 13-30 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор мөн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Гаалийн бүрдүүлэлтийн горимын код"-ыг Нэгдүгээр,

"Гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх барааны гаалийн бүрдүүлэлтийн горимын код"-ыг Хоёрдугаар,

"Импортын барааны татварын хөнгөлөлтийн код"-ыг Гуравдугаар,

"Гаалийн албан татвар ногдуулахгүй түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын код"-ыг Дөрөвдүгээр,

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс /Д.Баасан/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаалаар батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодын жагсаалтыг ГАМАС-ын ангилалтын санд 2006 оны 2 дугаар сарын 20-ны дотор оруулахыг Мэдээллийн технологийн хэлтэс /С.Алтангэрэл/-т даалгасугай.

4. Тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 113 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тушаалыг 2006 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.БААТАР