- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Татварын хяналт шалгалтын ажлын дүрэм/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Татварын хяналт шалгалтын ажлын дүрэм/
ҮТЕГ-ын даргын 2008 оны 192 тоот тушаалаар хүчингүй болгосон
2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 168
Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6-гийн 4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Татварын хяналт шалгалтын ажлын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, хөтлөх анхан шатны бүртгэл болон бусад маягтын загвар /ХШ № 01, 02, ХШТ № 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08/-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Энэхүү дүрэм, маягтыг 2002 онд багтаан товхимол болгон хэвлүүлж татварын албадад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нөөцийн удирдлага, дотоод хяналтын хэлтэс /Б.Норжинлхам/, Хяналт шалгалтын хэлтэс /Ч.Гансүх/-т үүрэг болгосугай.
Энэхүү тушаал гарсантай холбогдуулан «Гарын авлага батлах тухай» ҮТЕГ-ын даргын 1996 оны 31 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л. ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
