- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зарим төслийн үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх түр журам/ - /Ү

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зарим төслийн үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх түр журам/ - /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 16 тоот тушаалаар хүчингүй/
2000 оны 06 сарын 27 өдөр
Улаанбаатар хот
Дугаар 100
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. «Зарим төслийн үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх түр журам»-ыцг нэгдүгээр хавсралтаар, татвараас чөлөөлөгдсөн барааны тайлангийн маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг Үндэсний Татварын ерөнхий газрын Татвар хяналтын газар, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
ДАРГА Д.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
