A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 16 тоот тушаалаар хүчингүй/

2001 оны 05 сарын 16 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 85

Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дугаар заалт, Засгийн газрын 1997 оны 119 тогтоолоор баталсан «Үндэсний татварын албаны дүрэм»-ийн 16 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

«Татварын улсын байцаагчийн тэмдэг хэрэглэх тухай журам»-ыг 1 дүгээр хавсралтын, « Татварын улсын байцаагчийн тэмдгийн бүртгэл »- ийн маягтыг 2 дугаар хавсралтын, Татварын улсын байцаагчийн тэмдгийн загварыг 3 дугаар хавсралтын, Татварын улсын ахлах байцаагчийн тэмдгийн загварыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Татварын улсын байцаагчийн тэмдэг хэрэглэх журмыг 2001 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Татварын улсын байцаагчийн тэмдгийн ашиглалт, хадгалалтыг энэ оны 5 сард багтаан шалгаж, хаяж үрэгдүүлсэн нөхцөлд холбогдох хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож, хураагдсан болон нөөц тэмдгийг ҮТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэхийг татварын аймаг, нийслэл, дүүргийн албадын дарга нарт үүрэг болгосугай.

Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Б.Норжинлхам) даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ