A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 – 103 тоот тушаалаар хүчингүй/

2000 оны 12 сарын 25 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 216

«Татвар төлөгчдийн хууль бус үйлдлийн талаар иргэдээс мэдээлэл хүлээн авах, түүнийг шийдвэрлэх журам»-ын 3.1; 3.2 дугаар заалт, «Татварын албанд иргэдээс ирүүлсэн мэдээллийг нууцлах, хадгалах тухай тусгай журам»-ын 3.4 дүгээр заалт, «Татварын албаны хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах журам»-ын 3.2 дахь хэсгийн 3.2.6 дугаар заалт, ҮТЕГ-ын даргын зөвлөлийн хурлын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. «мэдээлэгчид урамшуулал олгох журам»-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр. Мэдээлэгчид урамшуулал олгоход хөтлөгдөх анхан шатны баримтын маягт «Мэдээлэгчид урамшуулал олгох тооцооны хуудас» ТМ-38-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

Гурав. Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Я.Батцоож/, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт үүрэг болгосугай.

Дөрөв. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар тушаалаар батлагдсан «Татвар төлөгчдийн хууль бус үйлдлийн талаар иргэдээс мэдээлэл хүлээн авах, түүнийг шийдвэрлэх журам»-ын 3.1 дэх заалтын «…хувиар тооцно…» гэснийг хасч, «…10 хүртэл…» гэсний дараа «…хувь буюу урамшууллын дээд хэмжээ 5000000 төгрөгөөс хэтэрч болохгүй…» гэж нэмсүгэй.

ДАРГА Л.ЗОРИГ