A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ҮТЕГ, УГЕГ-ын даргын 2008 оны 208/40 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109/292

Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг татварт бүрэн хамруулах, тэдний татвар ногдох орлогыг үнэн зөв тодорхойлох, татвар,гаалийн байгууллагын хамтын ажиллагаа болон харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1. "Татварын холбогдолтой мэдээлэл солилцох, ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн талаархи мэдээлэлийг энэхүү журмын хавсралт маягтаар, аж ахуйн нэгж байгууллагын регистрийн бүртгэлийг дискээр сар бүрийн 10-ны дотор харилцан мэдээлж байхыг Статистик мэдээлэл тооцоололын төвийн захирал Л.Минжин, Бүртгэл мэдээлэлийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг нарт тус тус үүрэг болгосугай.

3. Импортын барааны татварын талаарх шаардлагатай нэмэлт мэдээллийг гаалийн анхан шатны болон холбогдох баримт материалаас түүвэрлэн авах, тодруулан баталгаажуулахад татварын албаны ажилтнуудад бүх талын туслалцаа үзүүлэхийг гаалийн газар, хорооны дарга нарт даалгасугай.

4. Гаалийн байгууллагаас авсан мэдээллийг зөвхөн татварын хяналтын зорилгоор ашиглах, мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах, татвар төлөгчөөр бүртгэгдсэн, бүртгэлээс хасагдсан аж ахуйн нэгж, байгууллагаг, иргэний тухай болон гаалийн байгууллагад шаардлагатай бусад мэдээ мэдээллийг саадгүй гарган өгч байхыг татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

5. Шаардлагатай тохиолдолд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн агуулах, байр, үйлчилгээний цэгүүдэд болон санхүүгийн баримтанд хамтарсан шалгалтыг хуулийн хүрээнд явуулж төсөвт төлөгдөх татвар, хураамжийг барагдуулах асуудлыг шийдвэрлэж байхыг татварыналбад, гаалийн газар, хорооны удирдлагад зөвшөөрсүгэй.

1. Энэ тушаал гарсантай холбогдуулан 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 67/164 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болгосугай.