A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЦЕГ-ын даргын 2011 оны 3 дугаар тушаалаар хүчингүй болсон/

2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 399

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.6, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг олон нийтэд сурталчилж, хэрэгжүүлэхийг Тамгын газар /цагдаагийн хурандаа Ж.Сайнжаргал/, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Ц.Амгаланбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР

2002 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 1946 дугаарт бүртгэсэн