- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Газар эзэмших. ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам / - /Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 са

ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Газар эзэмших. ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам / - /Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 сарын 14-ний өдрийн 83-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2003 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 165
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Газар эзэмших. ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлуудад үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн алба /Д.Ганбат/-д, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг Тамгын газар /Б.Энхбаяр/-т тус тус даалгасугай.
ДАРГА Ш.БАТСҮХ
2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 2058 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
