A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт бичих, биелэлтийг хангуулах журам /

ҮТЕГ-ын даргын 2008 оны 192 тоот тушаалаар хүчингүй болгосон

2003 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 125

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт бичих, биелэлтийг хангуулах журам"-ыг хавсралтаар баталж 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нөөцийн удирдлага, дотоод хяналтын хэлтэс /Б.Норжинлхам/, Хяналт шалгалтын хэлтэс /Ч.Гансүх/ -т үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Татварын улсын байцаагчийн акт бичих журам батлах тухай" ҮТЕГ-ын даргын 2001 оны 244 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ЗОРИГ

2003 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 2252 дугаарт бүртгэсэн