- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /2008-67 тоот тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /2008-67 тоот тушаалаар хүчингүй/
2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 492
Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2003 оны 1/1309 тоот албан бичгээр ирүүлсэн шаардлагыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1."Гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай" Төрийн өмчийн хорооны 2000 оны 616 дугаар тогтоолын тогтоох хэсгийн, "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлд гэсний дараа" "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 28 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт" гэж, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын үлгэрчилсэн загвар"-ын эхний өгүүлбэрийн "Хөдөлмөрийн" гэсний дараа "тухай", Нэгийн 2 дахь заалтын "Компанийн тухай хууль" гэсний дараа "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль", Наймын 47 дахь заалтын эхний өгүүлбэрийн дараа "Энэ тухайгаа нөгөө талдаа 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ" гэж тус тус нэмсүгэй.
2."Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын үлгэрчилсэн загвар"-ын дараахь заалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ Хоёрын 7 дахь заалт
"Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж хүргэх зорилтот түвшин"-ийг контрактын хавсралтаар жил бүр батална."
2/ Гуравын 9 дэх заалт
"Захирал нь үйлдвэрийн газрын зорилт, түүнийг хэрэгжүүлэх саналыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль"-ийн 28.2-т заасны дагуу гаргаж 28.1-д заасан хугацааны дотор Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн төлөөлөл, удирдлагын газарт хүргүүлнэ."
3/ Гурвын 10 дахь заалт
"Захирал нь "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль"-ийн 28.4-т заасны дагуу үйлдвэрийн газрын "Зорилтын санал"-ын талаар Төрийн өмчийн хороотой тохиролцох бөгөөд түүнд үндэслэн гаргасан тухайн жилийн үйл ажиллагааны зорилтот түвшинг контрактын хавсралтад тусгасан үзүүлэлтүүдээр биелүүлэн ашиг орлого нэмэгдүүлэх үндсэн үүргийг хүлээнэ."
4/ Гуравын 12 дахь заалт
"Захирал нь "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль"-д заасны дагуу 3 дугаар сарын нэгний дотор үйлдвэрийн газрын жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын дүгнэлт хийлгэх бөгөөд тайланг аудитын дүгнэлтийн хамт мөн хуулийн 42.3-т заасан хугацаанд багтаан Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн төлөөлөл, удирдлагын газарт ирүүлнэ. Контрактын биелэлтийн тухай тайланг хамтад нь ирүүлсэн байна."
3. "Гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай" Төрийн өмчийн хорооны 2000 оны 616 дугаар тогтоолын тогтоох хэсгийн "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлд" гэснийг "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйл," уг тогтоолын 1 дүгээр хавсралтын нэрийг "Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын үлгэрчилсэн загвар" гэснийг "Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын үлгэрчилсэн загвар", контрактын хавсралтын "Төрийн өмчит үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж хүргэх зорилтот түвшин гэснийг "Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж хүргэх зорилтот түвшин" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Гуравын 13 дахь хэсгийн "ё" заалтыг хассугай.
5. "Гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай" Төрийн өмчийн хорооны 2000 оны 616 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн өмчийн гэрээ"-г хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
Текст томруулах
A
A
A
