- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ ГЕГ-ын даргын 2006 оны 17-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ ГЕГ-ын даргын 2006 оны 17-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2003 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 381
Монгол Улсын Иргэний хуулийн 197 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 38-45 дугаар зүйлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Хураагдсан болон улсын орлого болсон барааг дуудлагын худалдаагаар худалдан борлуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалаар батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга Б.Баттөмөрт даалгасугай.
4. Тушаалыг 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Х.БААТАР
2003 оны 07 дугаар сарын 21-ны өдөр улсын бүртгэлийн 2216 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
