A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ТЕГ-ын даргын 2007 оны 04 сарын 06-ны өдрийн 65 тоот тушаалаар хүчингүй болсон/

1999 оны 02 сарын 11 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

Хяналт шалгалтын акт, материалын дүнг мэдээ тайланд тусгаж, биелэлтийг тооцож журамлах зорилгоор ТУШААХ нь:

1. "Татварын хяналт шалгалтын акт, материалыг мэдээ тайланд тусгах, биелэлтийг зохион байгуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг 1999 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг бүх шатны татварын албадын дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалтын хэлтэс /Я.Батцоож/, Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс /Ч.Цэндмаа/, Хяналт шалгалтын хэлтэс /Д.Баяраа/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Ж.БААСАНДАШ