A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ҮТЕГ-ын даргын 2008 оны 19 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1999 оны 1 сарын 7 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 03

Татварын улсын байцаагчийн актад нэгдсэн дугаар хэрэглэх, актны хуудасны ашиглалт, зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1. Татварын улсын байцаагчийн актанд нэгдсэн дугаар хэрэглэх журмыг хавсралт ёсоор баталслугай.

2. Актын хуудсыг хэвлүүлэх, хуваарилж олгох, хяналт тавих ажил зохион байгуулж хэрэгжүүлэхийг Бодлого зохицуулалтын хэлтэс /Ж.Бавуусүрэн/, /Хяналт шалгалтын хэлтэс /Д.Баяраа/-т даалгасугай.

3. Энэхүү журмын биелэлтэнд байнга хяналт тавин ажиллахыг бүх шатны татварын албадын дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Ж.БААСАНДАШ