- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Гадаад харилцааны сайд, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 103/ 629 тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

ХУДАЛДАА ҮЙЛДВЭРИЙН САЙД, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Гадаад харилцааны сайд, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 103/ 629 тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
1992 оны 03 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 161/43
Монгол улсын Аж ахуйн нэгжийн тухай хууль, "Гаалийн татварын тухай" Монгол улсын Бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:
1."Монгол улсын хилээр нэвтрүүлэх үзэсгэлэн, яармагийн болон загварын бараанд гаалийн хяналт шалгалт хийх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол улсын Худалдаа, үйлдвэрийн сайд, Засгийн газрын дэргэдэх Улсын гаалийн ерөнхий газрын даргын 1991 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 238/53 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалыг 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол улсын худалдаа үйлдвэрийн сайд Монгол улсын засгийн газрын дэргэдэх улсын гаалийн ерөнхий газрын дарга
1992 оны 3 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 258 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
