A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2009 оны 224 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 11 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 613

Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1.*Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн үйл ажиллагааны журам*-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс Ч.Энхтуяа-т даалгасугай.

3. Энэ тушаалыг 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын 1996 оны 226, 1997 оны 412, 1998 оны 22 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Х.БААТАР

2002 оны 12 дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлийн 1931 дугаарт бүртгэсэн