A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2009 оны 252 дугаар тушаалаар хүчингүй/

2000 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 187

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, 36 дугаар зүйлийн 6, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ыг үндэслэн ТУШААХ нь:

1.Бараа, тээврийн хэрэгсэлд Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийх журам-ыг 1 дүгээр хавсралтаар,  Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийх журам -ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг МУГЕГ-ын дэргэдэх Мэдээлэл, харилцааны алба н.Сумъяа-д, тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг харьяа гаалийн газар, хороодын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга Г.Туулхүүд даалгасугай.

4.Тушаалыг 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Т.ЛХАГВАА

2000 оны 5 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн 1589 дугаарт бүртгэсэн