- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааны журам/ - /Уг тушаалыг ГЕГ-ын даргын 2008 оны 674 дүгээр тушаалаар хүчингүй болсонд т

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааны журам/ - /Уг тушаалыг ГЕГ-ын даргын 2008 оны 674 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2001 оны 02 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 79
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааны журам-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Гаалийн зуучлагчийн аттестатчллыг 2 жил тутам нэгээс доошгүй удаа явуулж байхыг Дэд дарга Ж.Батбаяр-д даалгасугай.
3.Энэ журмыг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс Ч.Энхтуяа, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний сургалт зохион байгуулж байхыг Удирдлага, зохицуулалтын хэлтэс Ж.Батсуурь-т тус тус даалгасугай.
4.Энэ тушаалыг 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Журам батлах тухай Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын 1999 оны 161 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.БААТАР
Текст томруулах
A
A
A
