A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХИРЛЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан төрийн эзэмшлийн үнэт цаасыг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар болон бэлэн мөнгөөр арилжих тухай журам/ /2008-76 тоот тушаалаар хүчингүй/

1999 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 223/880

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 90 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан төрийн эзэмшлийн үнэт цаасыг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар болон бэлэн мөнгөөр арилжих тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллахыг Төрийн өмчийн хорооны Том аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын газрын дарга Ц.НАНЗАДДОРЖ, Хөрөнгийн биржийн дэд захирал Н.АМАРСАНАА, Ц.СОДХҮҮ нарт даалгасугай.

3. Энэхүү журмыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлж олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилахыг Төрийн өмчийн хорооны Том аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын газрын дарга Ц.НАНЗАДДОРЖИД даалгасугай.

ТӨРИЙН ӨМчИЙН ХОРООНЫ ДАРГА Д.ЗОРИГТ

1999 оны 7 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 1441 дугаарт бүртгэсэн