A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ҮТЕГ, ЦЕГ-ын даргын 2008 оны 200/463 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 9 сарын 26 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 181/348

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний татварын албаны Хэрэг бүртгэх нэгжийг Цагдаагийн ерөнхий газрын харьяалалд шилжүүлсэнтэй холбогдуулан Татварын албанд мөрдөгдөж байсан хэрэг бүртгэлтэнд материал шилжүүлэх журмыг өөрчлөх шаардлагыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ :

1. « Татварын албанаас Хэрэг бүртгэх байгууллагад татварын гэмт хэргийн тухай материал шилжүүлэх журам » -ыг хавсралт ёсоор баталсугай.

1. Татвар төлөхөөс зайлсхийж байгаа аливаа гэмт үйлдлийг илэрүүлэх, таслан зогсоох, нуугдмал орлогыг олж тогтооход чиглэсэн хамтарсан шалгалт хийх, мэдээлэл солилцох, эрэн сурвалжлах ажил зохиох, эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд хуулийн хүрээнд хамтран ажиллахыг Аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтэс болон Цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

2. Энэхүү тушаал батлагдан гарсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 1995 оны 80, Цагдаагийн ерөнхий газрын дарга,Үндэсний татварын ерөнхий газрын даргын хамтарсан 2000 оны 105 / 55 тоот тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

3. Энэ тушаалын биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Үндэсний татварын ерөнхий газрын Нөөцийн удирдлага, дотоод хяналтын хэлтэс ( Б.Норжинлхам ), Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх газар ( Цагдаагийн хурандаа Л.Сүхээ ) - т даалгасугай.

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Л.ЗОРИГ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д. САНДАГ-ОЧИР