A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ҮТЕГ-ын даргын 2007 оны 75 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2001 оны 06 сарын 29 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 119

Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Татвар ногдуулалт төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. «Татвар төлөгчийн бүртгэлийн журам»-ыг 1 дүгээр хавсралтаар, «Татвар төлөгчийн маягт-Аж ахуйн нэгж» маягт /Маягт ТБ-01/-ыг 2 дугаар хавсралтаар, «Татвар төлөгчийн бүтгэлийн маягт-Төсөвт болон төрийн бус байгууллага» маягт /Маягт-ТБ-02/-ыг 3 дугаар хавсралтаар, «Татвар төлөгчийн бүртгэлийн маягт-Иргэн» маягт /Маягт ТБ-03/-ыг 4 дүгээр хавсралтаар, «Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт» маягт /Маягт ТБ-05/-ыг 5 дугаар хавсралтаар, «Татвар төлөгчийн бүртгэлийн нэмэлт хасалтын өөрчлөлт» маягт /Маягт Тб-06/-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг ҮТЕГ-ын Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/, Мэдээлэл хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Л.Бадамцэцэг/, ТТТА, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт даалгасугай.

3. ҮТЕГ-ын даргын 1999 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 92 тоот тушаалын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавсралтуудаар батлагдсан ТМ-01, ТМ-02, ТМ-03, ТМ-04, ТМ-05, ТМ-06, ТМ-12 маягтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ЗОРИГ