A

A

A

Бүлэг: 1979

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/22

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2000 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 77 дугаар тушаалыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, гэрээт хилчдэд цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалыг 2010 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Хилийн цэргийн штаб /бригадын генерал А.Лхагвасүрэн/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан ХХЕГ-ын даргын 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/20 дугаар тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.БААТАРЦОГТ