A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг ТӨХ-ны даргын 2012 оны 44 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Иргэний хуулийн 197 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14, 28, 29, 31, 38-45 дугаар зүйлийг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:

1. "Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам"-ын шинэчилсэн найруулгыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2007 оны 457 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Л.Ганбат/-т даалгасугай.

ДАРГА Д.СУГАР ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Л.ГАНБАТ