A

A

A

Бүлэг: 1979

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХЕГ-ын даргын 2010 оны А/10 тушаалаар хүчингүй болсон/

2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/11

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.3-д болон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Гэрээт хилчин"ний албыг бэхжүүлэхээр заасан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хилийн тухай хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний албыг зохион байгуулах журам"-ьг хавсралтаар баталсугай.

Хоёр. Журмыг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж, Гэрээт хилчин"-т албыг зохион байгуулж хэвшүүлэхийг хилийн отряд /анги/-ын дарга /захирагч/ нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Хил хамгаалах байгууллагад Гэрээт хилчин"-ий албыг зохион байгуулах үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсэг /бригадын генерал Ц.Сэргэлэн/-т үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2007 оны А/66 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.БААТАРЦОГТ